Монгол улсын агаарын тээврийн салбар

Агаарын тээврийн үйлчилгээний салбар нь манай орны хувьд дэлхийн бусад улс орнуудтай хүн тээвэр болон ачаа тээврээр харилцах хамгийн ө...


Агаарын тээврийн үйлчилгээний салбар нь манай орны хувьд дэлхийн бусад улс орнуудтай хүн тээвэр болон ачаа тээврээр харилцах хамгийн өргөн боломжит гарц юм.
Орон нутгийн чиглэлд сонгон авсан агаарын хөлгүүдийн хувьд нэгж нислэгийн үнэлгээг тооцоолж үзэхэд бага оврын онгоц илүү тохиромжтой байснаас гадна суудал ашиглалтын хувь хамгийн багадаа 75%-с дээш байлгах шаардлага зүй ёсоор ургаж байгаагаас үзээд  орон нутгийн чиглэлд шинэ парк бүхий нисэх бүрэлдэхүүн бүрдүүлэх шаардлагатай байна. Үүний тулд нислэгийн үнийг чөлөөлөх шаардлагатай болно.

Улирлын онцлогоос хамаарсан зорчигч урсгал ихээр ажиглагдаж байгаа нь уг салбарын хувьд томоохон асуудал болдог.
Нисэх буудлуудын хувьд перроны зогсоол, шатахууны сумлагааны төхөөрөмж, засвар үйлчилгээний хэрэгслүүдийг сайжруулахаас гадна хамгийн чухал нь зорчигч, ачааны терминалиудын багтаамжийг сайжруулах, нисэх буудлын хамгаалалтыг сайжруулах, катерингийн үйлчилгээний үнийг чөлөөлөх зэрэг маш олон ажиллагаа шаардагдаж байна. Хамгийн чухал нь манай улсын нисэх буудлуудын олон улсын зэрэглэлийг ахиулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Мөн салбарын ажиллах боловсон хүчин, мэргэжилтнүүдийг сургаж, шинэчлэх, олон улсын зэрэглэлтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал хамгийн хурцаар тавигдаж буй асуудлуудын нэг болж байна.

You Might Also Like

0 сэтгэгдэл