Economy
Entertainment
PDevelopment
Research
“ТӨРИЙН БОЛОН БИЗНЕСИЙН САЛБАРЫН МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ” Олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурлын удирдамж
6:02 PM
“ТӨРИЙН БОЛОН БИЗНЕСИЙН САЛБАРЫН
МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ”
Олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурлын
удирдамж
Нэг. Зорилго
Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын харъяа Óäèðäëàãûí Àêàäåìè, Монголын Маркетингийн Холбоо, Идэр Дээд сургууль хамтран “ТӨРИЙН БОЛОН БИЗНЕСИЙН
САЛБАРЫН МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ” сэдэвт Олон улсын эрдэм
шинжилгээний хурлыг төрийн болон бизнесийн удирдлага- маркетингийн чиглэлээр
сургалт судалгаа явуулдаг Монголын их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн
байгуулагууд, олон улсын байгууллагын дотоод ба гадаадын эрдэмтэд, багш,
судлаач, мэргэжилтэнүүдийг оролцуулан 2013 оны 3 дугаар сарын 29 өдөр зохион байгуулах гэж
байна.
Хурлын зорилго нь зах зээлийн системд шилжин орсон хорь гаруй жилийн
хугацаанд Монгол улсад Маркетингийн шинжлэх ухаан, түүний хэрэглээ нь эрдэм
шинжилгээ, сургалт судалгаа, төрийн болон бизнесийн байгууллагын хүрээнд хөгжиж
ирсэн түүхэн үйл явц, макро ба микро маркетингийн хөгжлийн өнөөгийн төлөв
байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хандлага ба хөгжлийн хэтийн төлөвийн
асуудлаар олон талт хэлэлцүүлэг явуулах, эрдэмтэн, судлаач, шинжээчдийн хийсэн
судалгаа шинжилгээний үр дүнг олон нийтэд таниулан түгээхэд оршино.
Хоёр.
Хэлэлцүүлэх асуудлын хүрээ
-
Төрийн маркетингийн удирдлагын асуудлууд
-
Салбарын маркетингийн удирдлагын асуудлууд
-
Микро маркетингийн удирдлагын асуудлууд
- Бизнесийн
орчны өөрчлөлт
Гурав. Хуралд
илтгэл тавих хүсэлтээ илэрхийлэх
Хуралд илтгэл
тавих хүсэлтэй судлаачид доорхи “Илтгэл тавих хүсэлт” товч анкетыг бөглөж 2013
оны 3 сарын 12-ны дотор shoyunaa03@yahoo.com хаяг уруу явуулна уу.
ИЛТГЭЛ ТАВИХ ХҮСЭЛТ
Илтгэгчийн
овог нэр
|
|
Харъяалагдах
байгуулагын нэр
|
|
Эрхэлдэг
ажил, албан тушаал
|
|
Илтгэлийн
нэр
|
|
Холбогдох
утас
|
|
Электрон
шуудангийн хаяг
|
|
Дөрөв. Илтгэлийг хүлээн авах хугацаа
Илтгэлийн
материалыг хэвлэмэл болон файл хэлбэрээр PPT илтгэлийн
хамт 2013 оны 3 сарын 20-ны өдөр
хүртэл shoyunaa03@yahoo.com хаягаар хүлээн авна.
Тав. Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага
Илтгэл нь
дараах хэсгүүдээс бүрдэнэ.
·
Зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, хаяг,
электрон шуудангийн хаяг
·
Илтгэлийн сэдэв
·
Хураангуй
·
Түлхүүр үг
·
Оршил хэсэг
·
Үндсэн хэсэг
·
Дүгнэлт хэсэг
·
Ашигласан бүтээлийн жагсаалт
·
Хавсралт
Илтгэлийн
бичилтэд тавигдах шаардлага
ü Ерөнхий
гарчиг 14pt хэмжээтэй bold форматтай
байна.
ü Хураангуй,
түлхүүр үг, оршил хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсэг,
ашигласан бүтээлийн жагсаалтыг оролцуулан А4/297х210/ хэмжээтэй 10-12 хуудсанд
багтана.
ü Мicrosoft
Office 2007 программ дээр “*.doc” болон
“*.docх” өргөтгөлтэй форматаар,
Arial фондын (Unicode-ийн фондуудыг ашиглана уу) 11pt үсгийн хэмжээтэй боловсруулна.
ü А4 хэмжээтэй
цаасны хэмжээ дээд талаас 2см, доод
талаас 3см, баруун талаас 2см, зүүн
талаас 3см зайтай байна. Header, footer болон
хуудасны дугаарлалт ашиглахгүй footnote ашиглаж болно.
ü Мөр хоорондын
хэмжээ 1, баруун, зүүн талаасаа зэрэгцүүлсэн байдалтай байна.
ü Түлхүүр үг нь
нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
ü Илтгэлийн
нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
ü Математик,
статистик томъёоллыг “Equation” хэрэгслэлээр бичигдэх ба тэмдэгийн хэмжээ 10pt, bold, Italic
байна.
ü Зураг, хүснэгт
нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн
хэмжээтэй хуудасны голд байрласан байна.
ü Фото зураг *.JPEG
өргөтгөлтэй байна.
ü 15 минутаас
хэтрэхгүйгээр илтгэл тавих тул PPTилтгэлийн слайдын
тоог анхаарах.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын
зохион байгуулах комисс
0 сэтгэгдэл