Агаарын тээврийн салбар олон улсын эдийн засгийн байдлаас бүрэн хамаарна

Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв ä   Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан дэлхийн ...


Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв

ä  Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт 2009 онд 2.2 хувийн бууралттай гарсан бол 2010 онд 1.25хувиар өссөн гүйцэтгэлтэй байна.2011 онд эдийн засаг хурдасч 3.2 хувийн өсөлтгэй гарахаар тооцсон байна. 2010 оны сүүлийн улиралд үйлдвэрлэлийн явц хөгжиж буй орнуудад сэргэсэн бөгөөд 2011оны эхээр уг сэргэлт эрчимтэй үргэлжлэхээр байна.
ä  2011 онд хөгжиж буй орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5%-тай байх төлөвтэй ба энэхүү өсөлтөд гол нөлөөлж байгаа орнууд нь Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж буй орнууд юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв

ä  Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн хэмжээ хурдацтай өсч, өндөр дүн эзэлж байна. Тус бүс нутаг ирэх 20 жилийн дотор дэлхийн ДНБ-д эзлэх хувийн жин одоогийн 26 хувиас 34 хувь хүртэл өснө. Ойрын 20 жилд Ази, Номхон далайн бүс нутаг агаарын тээврийн дэлхийн хамгийн том зах зээл болж,  жилд дунджаар 6,8 хувиар өснө гэсэн хүлээлт бий. Энэ бүс нутгийн агаарын хөлгийн тоо одоогийн 4,110-аас 12,200 болтол нэмэгдэнэ.
ä  Эдийн засгийн уналт Ази, Номхон далайн бүсийн ачаа тээврийн зах зээлд мөн нөлөөлсөн. Гэвч Ази номхон далайн бусад бүс нутгийн улс хоорондын худалдааны жилийн өсөлт өндөр түвшинд байсан. Худалдааны энэ өсөлт ойрын 20 жилийн турш үргэлжилж, Ази, номхон далайн бүсийн ачаа тээврийн хэмжээг жилд 6.8 хувиар нэмэгдүүлэх болно.
Хятадын эдийн засгийн төлөв

ä  БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын 20 жилд дундажаар 7,2 хувийн өсөлтөөрөө дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй орон байх болно гэсэн таамаглал байна. Ойрын 10 жилд Хятад нь Японыг гүйцэж, дэлхийн 2 дахь хамгийн том эдийн засагтай орон болно. Тус улс эдийн засгийн томоохон үсрэлтийг хийж, 2029 онд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг болох юм.
Зүүн өмнөд Азийн бүс нутаг

ä  Эдийн засгийн өндөр хөгжил болон зах зээлийн либералчлалын хосолсон нөлөөлөл нь Зүүн өмнөд Азийн бүс нутагт агаарын тээврийн салбарын эрэлт хэрэгцээг огцом өсгөсөн. Ирэх 20 жилд Зүүн өмнөд Азийн бүс нутгийн дотоодын агаарын тээвэр жилд дунджаар 8.7 хувиар өсөх тооцоотой байгаа нь бусад бүх бүс, түүнчлэн Хятадаас хүртэл өндөр хувьтай байгаа нь анхаарал татаж байна.

Зүүн хойд Азийн бүс нутаг
ä  Дэлхий даяар нүүрлэсэн эдийн засгийн уналт болон санхүүгийн хямрал Зүүн хойд Азийн бүсийн, түүний дотор экспорт болон дэлхийн худалдаанаас хараат байдалтай Японы эдийн засгийн өсөлтөд цохилт өгсөн.Дэлхийн эдийн засаг сэргэснээр ойрын 20 жилд бүс нутгийн ДНБ жилд дунджаар 1.3 хувиар өснө. Солонгосын хөгжиж буй эдийн засаг цаашид өөрийн аж үйлдвэрийн салбарын хөгжилд тулгуурлан бүс нутгийн энэ өсөлтөөс хурдацтай өсөх болно.


You Might Also Like

0 сэтгэгдэл