Олон улсын дамжин өнгөрөлт

Монгол улсын агаарын хилээр   дамжин өнгөрөлтийн нийт тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаан дээр уг салбараас олж агаарын навигацын орло...


Монгол улсын агаарын хилээр  дамжин өнгөрөлтийн нийт тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаан дээр уг салбараас олж агаарын навигацын орлого тогтмол нэмэгдэж, технологийн тодорхой шинэчлэлтийг хийх талаар анхаарч байна. 

Монгол улсын газарзүйн байршил нь маш өндөр ач холбогдол бүхий алтан боломж бүрдүүлсэн олон улсын агаарын замын төв урсгалын огтлолцог цэг болдог.
Манай улсын агаарын хилээр зорчин өнгөрөгч нийт агаарын хөлгүүдийн хувьд авч үзэхэд Зүүн хойд Ази-Европи- Америк-Австрали тивүүдийг холбосон агаарын замын урсгалын гол цэг болох боломтой байдаг. Энэ нь мөн манай улсаар дамжин өнгөрөлтийн мэдээлэлээс харахад жилийн тодорхой улиралд улирлын онцлогоос хамааран нөлөөтэй байгаа нь харагддаг юм. 
Жил бүрийн 8-р сард дамжин өнгөрөлт хамгийн оргил хэмжээндээ хүрч, 2-р сард хамгийн доод түвшиндээ хүрч байна. Энэ нэг талаас манай улсын улирлын онцлогтой холбоотой ч нөгөө талаас АНУ-Хайнан, хонгконг зэрэг аялал жуулчлалын чиглэл, Европи-Ази холбогдсон нислэг буурдагтай холбоотой. 
Навигацын орлогын өсөлттэй дамжин өнгөрөлтийн тоо болон олон улсын буулт, хөөрөлт шууд хамааралтай хөдөлж байгааг голлон анхаарах нь зүйтэй юм.






You Might Also Like

0 сэтгэгдэл