Entertainment
Justice
Боловсролтой хэрүүлчид...
3:37 PM
Сошиал сайтуудаар хүмүүстэй харилцдаг болоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Эхэндээ ч зугаа гаргах хэрэгсэл, мэдээлэл авах хэрэгсэл болгон ашиглаж байсан бол сүүлдээ хүмүүстэй харилцах, холбоо тогтоох гол хэрэгсэл болж эхэлсэн юм. Гэхдээ энэ бүхэнд нэг зүйл миний бодлыг маш ихээр бухимдуулж, заримдаа бүр инээд хүргэдэг боллоо. Тэр юу вэ гэвэл "БОЛОВСРОЛТОЙ ХЭРҮҮЛЧИД". Эдгээр тэнэг хэрүүлчид бусад хүмүүст нэлээн танил, нэртэй хүмүүс бололтой, энд тийм юм хийдэг, тэрний дарга, захирал, босс гэсэн л хүмүүс.
Яс юман дээрээ ярьж байгаа юм нь гэж хөөрхөн жоохон хүүхэд шиг сэтгэхүйтэй, юмыг хэт туйлширч харсан тийм л өнгө аястай зүйлс. Монгол улсаас сошиал хэрэгсэл ашиглаж буй байдлыг аваад үзэхэд 18-24 насныхан 52%, 25-34 насныхан 27% ба нийт хүмүүсийн 51% нь эмэгтэйчүүд байдаг. Яг л сурч боловсороод хийж бүтээх ёстой насан дээрээ явж байгаа гэмээр хүмүүс...
Хэн нэг хүн, компаний хийж бүтээсэн зүйлийг эдгээр ХЭРҮҮЛЧИД юман чинээ ч бодохгүй, анхаарах ч үгүй. Тэгсэн хэрнээ тэр бүтээлийг нь хэн нэг хүн муулаад, үгүйсгээд хэлчихээр тэрнийг бүгдээрээ дагаж инээж, дэмжиж, худлаа зусардаж тэнэгтэцгээнэ. Ёстой л үнэн үгийг нэг хүн сонсож, 100 хүн эсэргүүцдэг нь энэ байх. Эдгээр хэрүүлчид бас тийм ч амьдрал хүнд хүмүүс биш байгаан. Учир нь ямар нэгэн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажлуудыг үгүйсгээд л, ашиг олох зорилготой хийсэн гэж олны амнаас сонссон ганц үгэндээ дулдуйдан баярлаж, түгээн дэлгэрүүлж ярина. Ингээд утгагүй яриад суухыг бодвол мэдээж энэ хүмүүст энэ сайн үйлсийн үр дүнг хүртэх хэрэг байхгүй л гэсэн үг. Шууд баталгаа нь энэ. Өөрсдөө хийхгүй бол бусдын хийж байгааг дуугүйхэн хараад, дур нь хүрвэл ганц нэг хадаас зөөж өгөөд байж болдоггүй л юм байхдаа. Хүний хийснийг үгүйсгэнэ гэдэг бол юу ч хийгээгүй, бүтээгээгүй, боддоггүй БОЛОВСРОЛТОЙ ХЭРҮҮЛЧдийн өөрийгөө илэрхийлэх ганц төрх нь байхдаа. Ингэж хэрүүлчдийг хэлээд сууж байгаа би ч гэсэн эдний нэг л болох байхдаа энэ хүмүүс тэгж бодож байгаа бол...
0 сэтгэгдэл