Entertainment
PDevelopment
ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР-2012
10:23 AM
Хөтөлбөрийн зорилго
Амжилттай суралцаж буй тэргүүний оюутан залуусыг дэмжих
Шалгаруулах хугацаа
2012 оны 03-р сарын 12-ны өдрөөс 2012 оны 04-р сарын 24-ний өдрийг дуустал
Тэтгэлгийн хэмжээ
Хичээлийн жилд оюутан бүрт сард 80,000 төгрөгийн, нийт 800,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутанд олгогдох боломжууд
- Суралцаж байх хугацаандаа сар бүр мөнгөн тэтгэлэг авах
- M-Си-Эс Группын аль нэг харъяа компанид үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх боломжтой болох
- Дээд сургуулиа төгсөөд M-Си-Эс Группт ажиллах урилга авах
Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шатууд
д/д
|
Зохиогдох арга хэмжээ
|
Хугацаа
|
Тайлбар
|
1.
|
Мэдээлэл хүргэх:
Оюутнуудад хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэх
|
3-р сард
|
Сургуулийн сургалтын алба, оюутны зөвлөл болонwww.mcs.mn/careers вэб хуудсаар тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.
Сурлагын голч дүн 3.0 (онооны системээр 85%)-аас дээш дүнтэй, төгсөх болон төгсөхийн өмнөх ангийн бүх оюутан тэтгэлэгт хөтөлбөрт оролцох эрхтэй.
|
2.
|
Оюутныг бүртгэх
Тэтгэлэг хүсэгч оюутан бүртгүүлнэ
|
4-р сарын 04-ний өдрийг дуустал
|
Тэтгэлэг хүсэгч оюутан scholarship.mcs.mn хаягаар онлайн анкетыг бөглөнө. Мөн өөрийн зураг болон дүнгийн хуудсыг хавсаргасан байна.
|
3.
|
Эхний шалгаруулалт:
Шалгалтад бэлтгэх болон тестээр авах шалгалт
|
4-р сарын 7, 8 –нд
10:00– 13:00
14:00 – 17:00
хоёр ээлжээр
|
1. Шалгалтыг Асуудал шийдэх чадварын тестээр авах бөгөөд тэтгэлэг хүсэгч оюутан www.mcs.mnвэб хуудаснаас дадлагын тесттэй танилцаж, урьдчилан бэлтгэсэн байна.
2. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан оюутан шалгалтанд ирэхдээ:
a) Тооны машин
b) Оюутны үнэмлэх
c) Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн хуулбарыг тус тус биедээ авч ирнэ.
3. Шалгалтавах сургууль, танхим
3.1. ШУТИС II байр ТВ заал
3.2. ШУТИС КтМС 130 заал
3.3. СЭЗДС
3.4. ХААИС
3.5. МУИС
|
4.
|
Хоёрдугаар шатны шалгаруулалт:
Бүлгээр ажиллах дасгал
|
4-р сарын 21
|
Эхний шалгаруулалтанд өндөр оноо авсан оюутнуудын дунд бүлгээр ажиллах аргыг ашиглан хоёрдахь шатны шалгаруулалтыг хийнэ.
|
5.
|
Эцсийн шалгаруулалт:
Ярилцлага
|
4-р сард 23, 24
|
Шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урьж, тэтгэлэгт хамрагдах 30 хүртэлх оюутныг сонгон шалгаруулна.
|
6.
|
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа
|
2012.04.26
|
Шалгаруулалтанд тэнцсэн 30 хүртэлх оюутанд ИВЭЭН ТЭТГЭЛЭГ олгоно.
Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон сургуулиа төгсч буй оюутнуудад М-Си-Эс Группын харьяа компаниудад мэргэжлээрээ ажиллах УРИЛГА гардуулна.
|
ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК
0 сэтгэгдэл