PDevelopment
Бодол
10:39 AM
Хүн бүхний хувьд зөв буруу, сайн мууг хэмжих хэмжүүр нь өөрийн тогтоосон хязгаараар хэмжигддэг тул миний энэ бодол эргэцүүлэл өөрийнхөө өнцөг, өөрийнхөө суудлаас харж бичиж байгаа болохоор миний бодол хүн бүхний бодолтой нийцэхгүй байж болно. Гэхдээ л:
Бодол 1: 2012-11-15 Хааяа хүн бүхэнд байгаа байдал, орчиндоо багтахгүй байгаа мэт давчдах бодол төрдөг л байх. Эргэн тойрон дахь бүхий л зүйлс нэг л хуурмаг, хүмүүсийн яриа худлаа санагдах нь миний бодлоор хүн өөрийгөө голох буюу байгаа байдалдаа гутарсан сэтгэлээс үүсдэг зүйл болов уу. Хүн хүлээсэн зүйлдээ өдөр бүр тэмүүлж, яарч байдаг боловч түүндээ хүрэх цаг хугацаа дэндүү удаан яваад байхшиг, гэсэн хэрнээ бодит байдалд цаг хугацаа маш хурдан явдаг яг л "хонх нь дуугарахаар дамар нь таг" гэдэг шиг. Мэдээж хүн "Бодож, зүтгэж" явбал хүн зорьсондоо хүрнэ л дээ энэ гарцаагүй үнэн. Хүн өөрийнөө зорилгыг биелүүлчихвэл яах вэ, яг зорьсондоо хүрлээ гэхэд шинэ зорилго үүсэх үү эсвэл ингээд амьдрал чинь дуусах уу? гэж хүмүүс их асуудаг. Яаж бодоод ингэж асууж байгааг би ойлгодоггүй, хүмүүс том зорилго тавиад хүрэхгүй байсан ч том зүйлийн жижиг зүйл нь том гэж өөрийгөө хуурсан ядсан зүйл ярих нь багагүй бухимдал, бас тэгж ярьж байгаа хүнийг өрөвдөх сэтгэл төрүүлнэ...
Бодол 2 2012-12-27: Сурч байх үе, ажлын байран дээр гарах үе залуучуудын хувьд маш том өөрчлөлт авчирдаг, зарим хүмүүсийг дээш нь, зарим хүмүүсийг доош нь, зарим хүмүүсийг байгаа байранд нь хөдөлгөөнгүй хадах гуравхан л зам байдаг байх. Би чухал өөрөө аль замаар явж байгааг мэдэхгүй, цаг хугацаа өнгөрөхөд аяндаа харуулах байх. Доошоо явах зам магадгүй тэдгээр хүмүүсийн хийсэн ажил цалин хоёрынхоо холбоог ойлгохгүй байхшиг, олсон цалингаа ходоодруугаа хийхээс бусдыг мэдэхгүй байх, ажил гэдэг зөвхөн өдөржингөө компьютерийнхаа ард тоглож, сайтаар хэсүүчлэж өнгөрөөх гэж ойлгох, даалгасан ажлыг нохойн баас шиг хийх байдлаар ойлгож тэр хэрээрээ багийн гишүүдээрээ шаардлага тавиулж, тал бүрээсээ цохиулсаар нэг л мэдэхэд салхинд хийссэн ханхуул болсон байх. Байгаа байрандаа хадагдах зам мөн ялгаагүй, би энэ л ажлыг хийж чадна, надад өөр зүйл хэрэггүй гэж бодсоор эсвэл өдөр бүрийн тогтмол ажлаа давж хийж чадахгүй өөртөө ачаалал үүсгэсээр нэг мэдэхэд бүх зорилго, мөрөөдлөө мартаад хийж байгаа ажилдаа дарагдсан ширээний хүн болох.
Бодол 3 2013-01-15: Нэр хүнд гэдэг итгэл хүндэтгэл дагуулдаг зүйл, зарим хүмүүсийн хувьд тохирохгүй зүйл, зарим хүмүүсийн хувьд маш сайхан зохицдог зүйл. Энэ байдал сошиал сайт ашиглах үед маш их мэдрэгдэнэ. Твиттер хэрэглээд Жил хагас болсон байна. Хүмүүсийн бичиж буй зүйл таалагдахгүй бол блоклох гэдэг хамгийн сайхан зүйл энэ ертөнцөд бий. Улс төржөөд л, өөрөө мэдэхгүй байж амны зоргоороо зарим зүйлийг муулаад л, ТОЛГОЙ нь ТОМДСОН гажиг гарууд сүүлийн үед хэт нэмэгдсээр, тэдэнд өгөх бэлэг БЛОК БЛОК БЛОК. Хэрүүл, доромжлол хийх дуртай хэсэг нөхөд байхад хүн бүхний бичсэн зүйлийг учир утгагүй дэмждэг хэсэг нөхөд бий. Мөн хоолоо идлээ, хувцсаа угаалаа, амаа нээлээ, дуу сонслоо гэж хийсэн үйлдэл бүрээ нэгд нэгэнгүй бичээд Follower хүлээж суудаг зарим гарууд байх. Олонд танигдсан хүмүүсийг дагаж, тэдний бичиж байгааг шууд өөрийнхөө толгойд буулгаж авдаг нөхдүүд дэндүү олон болж байгаа нь чухам миний энэ бодлыг төрүүлсэн юм.
0 сэтгэгдэл