Хөдөө явсан тэмдэглэл-2013.03.05

Нэгэн судалгааны ажлаар төрөлх нутаг Даланзадгад хотруу 5 хоног ажлын томилолттой явж, зорьсон ажлаа бүтээгээд ирсэн сэтгэгдлээ бусадтай ху...

Нэгэн судалгааны ажлаар төрөлх нутаг Даланзадгад хотруу 5 хоног ажлын томилолттой явж, зорьсон ажлаа бүтээгээд ирсэн сэтгэгдлээ бусадтай хуваалцах хүсэлт төрсний үндсэнд ийнхүү бичиж байна. Аймгийн төвийн хүн амын амжиргаа сайжирч байгаа нь илт мэдрэгдэж байв.

Нутагтаа очоод хамгийн түрүүнд ажиглагдсан, таалагдсан зүйлс: 
  • 3 айл тутмын 1 нь автомашинтай болсон байна
  • Айл бүр хашаандаа мод ургамал тариалсан, Байшин барьчихсан хашаа нь цэвэрхэн
  • Гудамж бүр 30-60 айлтай, 5 гудамж алгасаад 2 урсгал бүхий хатуу хучилттай авто замтай
  • Дэлгүүр, худалдааны төвийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотоос ялгарах юмгүй
  • Такси үйлчилгээ нэлээдгүй дэлгэрсэн, тариф өдөр-2000 төг, шөнө 3000-4000 төгрөг /Хамгийн таалагдсан нь хаана ч хүргүүлсэн хамаагүй энэ тарифаар үйлчилнэ/
  • Шугаманд явдаг 3 микро автобустай /Микро автобус бүр гудамжаар сигналаа дуугаргаад явна, хүмүүс нь гэрээсээ гарч ирээд шууд шууд суугаад бас гэр гэрийнхээ гадаа буугаад явдаг уян хатан үйлчилгээтэй/
  • Хүн болгон нэг нэгнээ сайхан таньдаг хаа ч явсан мэнд устай найрсаг сайхан
  • Зочид буудал, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар олон болсон байна


Таалагдаагүй зүйлс:
  • Архи, согтууруулах ундааны хэрэглээ бага зэрэг нэмэгдсэн бололтой, диско клуб 2 шинээр нээгдсэн байна.
  • Нийтийн хоол, үйлчилгээний газрын соёл хараахан бүрэн гүйцэт төлөвшөөгүй байна, хоол үйлчилгээ чанар муутай санагдав
  • Хүмүүсийн амжиргаа сайжрахын хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ хиймэл хөөрөгдөл ихтэй, үнэ нь Улаанбаатар хотоос 1.5 орчим илүү болсон байна.
  • Нийгмийн буруу үзэгдлээс үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тухай статистик мэдээ нүдэнд тусав.


Ямартай ч нутагтаа очоод ирэх сайхан байлаа. 

You Might Also Like

0 сэтгэгдэл