Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Дагвадоржийн нэрэмжит “Маркетингийн менежмент”-ийн улсын III олимпиад зохион байгуулах тухай

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Дагвадоржийн нэрэмжит “Маркетингийн менежмент”-ийн улсын III олимпиад зохион байгуу...


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д. Дагвадоржийн нэрэмжит
“Маркетингийн менежмент”-ийн улсын III олимпиад зохион байгуулах тухай

Зохион байгуулагч: Монголын Маркетингийн Холбоо
                                 ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль

Монгол улсад Маркетингийн шинжлэх ухаан хөгжсөний 21 жилийн ойд зориулан Монголын Маркетингийн Холбоо, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулиас хамтран эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн улсын гуравдугаар олимпиадыг 2013 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 13-ны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.

Энэхүү олимпиадын зорилго нь маркетингийн менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудын бүтээлч сэтгэлгээ болон онол-практикийн мэдлэг, ур чадварыг нээн харуулах, мэргэжлийн сургалтын агуулга, чанарыг үнэлэх, бизнесийн болон төр, олон нийтийн байгууллага, хамт олонд уг мэргэжлийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг өргөн сурталчлах, улмаар зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, чадварлаг үндэсний маркетеруудыг системтэй бэлтгэх үйл хэрэгт хувь нэмэр оруулах явдал юм.
Нэг. Олимпиадын зорилго:
            Энэхүү олимпиадын зорилго нь маркетингийн менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудын бүтээлч сэтгэлгээ болон онол-практикийн мэдлэг, ур чадварыг нээж харуулах, мэргэжлийн сургалтын агуулга, чанарыг үнэлэх, бизнесийн болон төр, олон нийтийн байгууллага хамт олонд уг мэргэжлийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг өргөн сурталчлах, улмаар зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, чадварлаг үндэсний маркетерүүдыг системтэй бэлтгэх үйл хэрэгт хувь нэмэр оруулахад оршино.
Хоёр. Оролцогчид:
            Эдийн засаг, бизнесийн  удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж нь маркетингийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтанд суралцаж  буй ахлах ангийн 5 оюутнаас бүрдсэн шилдэг 2 хүртэл багийг оролцуулна. Өмнөх олимпиадад оролцсон баг бүрэлдэхүүнээ 40 хувь шинэчлэн  дахин оролцох боломжтой.
Гурав. Хамрах хичээлүүд:
1.     Маркетингийн менежмент
2.     Маркетингийн судалгаа ба шинжилгээ
3.     Маркетингийн идэвхжүүлэлт
4.     Хэрэглэгчийн зан төлөв
5.     Борлуулалтын менежмент
Дөрөв. Олимпиадын зохион байгуулалт:
            Уг олимпиад нь хоёр үе шаттай  явагдана. Үүнд:
            Нэгдүгээр үе шат:  2013 оны 04-р сарын 06-ны өдөр явагдах ба уг шалгаруулалтын гол зорилго нь олимпиадад оролцогчдын онолын мэдлэгийг шалгахад оршино. Уг шалгаруулалтанд дор дурдсан хэлбэрүүдийг ашиглана. Үүнд:
1.     Багууд нь ивээн тэтгэгчээс өгөгдөх сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг товч танилцуулсан баг тус бүрийн мэндчилгээг 5 минутанд багтаан явуулна. /ХААИС-ийн хичээлийн төв байрны их зааланд/
2.     Оролцогчид нь олимпиадын удирдамжид заагдсан хичээлүүдийн агуулга, хүрээнд өөрийн онолын мэдлэгийн түвшинг тестээр шалгуулна. Тест бөглөх хугацаа 1 цаг. /Тестийг ХААИС-ийн ЭЗБС-ийн хичээлийн байр 201 тоот өрөөнд авна/
3.     Оролцогч  баг  тус бүр нь шүүгчдийн зөвлөлөөс өгсөн тоон мэдээллийг статистикийн болон маркетингийн судалгааны програм дээр боловсруулж, үр дүнг  танилцуулна. Өгөгдлийг SPSS програм дээр боловсруулах ба хугацаа 1 цаг байна. /Судалгааны боловсруулалтыг ХААИС-ийн ЭЗБС-ийн компьютрийн лабораторит хийнэ./
4.     Оролцогчдыг багийн дээрх 3 шалгаруулалтын нийлбэр дүнгээр байр эзлүүлэх ба хамгийн өндөр оноо авсан эхний 6 багийг хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцуулах тухай албан ёсоор зарлаж, урилгыг гардуулна.
Хоёрдугаар шат: 2013 оны 04-р сарын 06-наас 4-р сарын 13-ны өдрүүдэд явагдах ба уг шалгаруулалтын  гол зорилго нь багийн  гишүүдийн онолын мэдлэгийг практикт ашиглах чадварыг үнэлэхэд чиглэгдэнэ. Энэ шатанд багууд нь  маркетингийн ямар нэгэн  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаас  өгсөн даалгаврыг гүйцэтгэж, маркетингийн тодорхой арга хэмжээ, практик шийдлийг танилцуулна.
Тав. Олимпиадад оролцогчдыг бүртгэх хугацаа:
            Олимпиадад оролцох  багийн оюутнуудыг 2013 оны 3-р сарын 25-ноос 3-р сарын 29-ний ажлын өдрүүдэд 1000-1800 цагийн хооронд бүртгэнэ. Олимпиадад оролцох багийн ахлагч нар ХААИС-ийн ЭЗБС-ийн хичээлийн байрны 206 тоот өрөөнд хүрэлцэн ирж, өөрийн багийн гишүүдийн анкетийг бөглөж, мандат авна.
Зургаа. Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:
1.     Сургууль төлөөлж олимпиадад оролцох тухай байгууллагын албан бичиг
2.     Оюутны үнэмлэх эсвэл тухайн  сургуульд элссэнийг нотлох захирлын тушаалын хуулбар
3.     Сүүлийн 6 сард авахуулсан 2 хувь цээж зураг /4х6/
4.     Сургуулийн олимпиадын бүртгэлийн хураамж болох 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг Монголын Маркетингийн Холбооны  Худалдаа, хөгжлийн банкны 410011461 тоот дансанд төлсөн баримт.
Долоо. Дүгнэх журам:
            Олимпиадын I, II шатны үнэлгээний нийлбэр дүн нь 200 оноо байх ба I шатны шалгаруулалтыг 100 оноо /Мэндчилгээ-20 оноо, Тест-50 оноо, Судалгааны өгөгдөл боловсруулалт-30 оноо/, II шатны шалгаруулалтыг 100 оноогоор тус тус үнэлнэ.
·         Олимпиадад оролцогч багуудыг I ба II шатны шалгаруулалтын нийлбэр дүнгээр байр эзлүүлж урамшуулна.
·         Олимпиадад оролцогч багуудын удирдагч багш нарыг удирдсан багийн нь амжилтыг харгалзан I, II, III, байр эзлүүлэн шагнана.
·          Тестийн шалгалтанд хувийн  амжилтаар хамгийн өндөр оноо авсан эхний 3 оюутныг шалгаруулж урамшуулна.
            Олимпиадын зохион байгуулалт, шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал  шалгаруулалтын  дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид энэ тухай бичгээр хандана. Уг хугацаа хэтэрсэн тохиолдолд аливаа санал, гомдлыг үл хүлээж авна.
Найм. Олимпиадын шагнал:
А. Багийн дүнгээр:
Тэргүүн байр -1: Шилжин явах цом,
алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг
II байр-1: Мөнгөн медаль, өргөмжлөл, 750,000 төгрөг
III байр-1: Хүрэл медаль, өргөмжлөл, 500,000 төгрөг
Б. Удирдагч багшийн шагнал:
Тэргүүн  байр -1: Өргөмжлөл, 200,000 төгрөг
II байр-1:Өргөмжлөл, 150,000 төгрөг
III байр-1: Өргөмжлөл, 100,000 төгрөг
В. Оюутнууд хувийн дүнгээр:
            Тэргүүн байр-1: Өргөмжлөл, 150,000 төгрөг
            II байр -1: Өргөмжлөл, 100,000 төгрөг
            III байр-1: Өргөмжлөл, 50,000 төгрөг
Ес. Олимпиадад оролцогчдод тавигдах нийтлэг шаардлага:
Олимпиадад оролцогч багууд нь дараах шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд:
1.     Баг бүр нэр, эмблемтэй байх
2.     Ажил хэрэгч хувцаслалт
Арав. Бусад:
            Ивээн тэтгэгч байгууллага, хамтран зохион байгуулагчид болон хувь хүн нь олимпиадад оролцогч баг, хувь хүнийг өөрсдийн шалгуураар шалгаруулж, нэрэмжит шагнал, урамшууллыг олгож болно.

Олимпиадын үйл ажиллагаатай холбогдох мэдээллийн талаар ХААИС-ийн ЭЗБС-ийн хичээлийн байр 206 тоот өрөө, Д. Алтантуяа утас: 99018215 электрон шуудангийн хаяг:altaa_1015@yahoo.com; -оос лавлана уу.

Профессор Д. Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн улсын гуравдугаар олимпиадад өөрийн сургуулийн багийг бэлтгэн оролцуулж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.




Монголын Маркетингийн Холбоо                                  ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургууль

You Might Also Like

0 сэтгэгдэл