Д.Бадраа агсны нэрэмжит ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Оюутан залуучууд та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. “Шударга ёсыг бадраах сан” нь санхүүгийн зохицуулах хорооны анх...

Оюутан залуучууд та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

“Шударга ёсыг бадраах сан” нь санхүүгийн зохицуулах хорооны анхны дарга асан Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэн залуучуудын дунд шударга үйлсийг дэлгэрүүлэх, нийгэмд шударга сайн үйлсийг дэмжих зорилгоор 2006 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд жил бүр идэвхи зүтгэлтэй оюутан залуучуудаас сонгон шалгаруулж сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн билээ. 2009 оноос эхлэн ЗөвБанк-ХасБанктай хамтаран тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж эхэлсэн бол энэхүү хичээлийн жилээс эхлэн ЗөвБанк-ХасБанк, Улаанбаатар хотын банктай хамтаран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Хөтөлбөрийн зорилго
Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй, нийгэмд шударга ёсыг тогтоож, үе тэнгийн залуусаа удирдан зохион байгуулах чин хүсэлтэй оюутан залуусыг дэмжихэд чиглэнэ.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд
2011 оны хичээлийн жилд 2,3-р курсын оюутнуудад уг тэтгэлгийг олгох бөгөөд та бүхнийг доорх шалгуурын дагуу хүсэлтээ илүүлэхийг урьж байна.  Үүнд:
  • МУИС-ЭЗС болон СЭЗДС-ийн 2, 3-р курсын оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.0-с дээш
  • Урлаг, Спорт, Сургалт, Эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог.
  • Сургалтын төлбөрөө төлөхөд санхүүгийн хүндрэлтэй байгаа
  • Өөр сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй
Бүрдүүлэх материал
  • Загварын дагуух анкет (Эндээс татна уу. Татах)
  • “Миний ирээдүйн ажил, амьдралын зорилго” сэдвээр 700-1000 үг бүхий эссэ
  • Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт
  • Нийгмийн идэвхи, оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (Сертификат, Батламж г.м хуулбар)
  • Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар
Шалгаруулалт
Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурьдсан шалгууруудыг баримтлан явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлагад урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийх бөгөөд шалгаруулалтыг Шударга Ёсыг Бадраах Сан ТББ, ХасБанк, Улаанбаатар хотын банкны төлөөллөөс бүрдсэн комисс гүйцэтгэнэ.
Та бүхэн уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2011 оны 11 сарын 11-ы дотор МУИС-ЭЗС-ийн сургалтын алба, СЭЗДС-н сургалтын алба болон доорх вэб сайтуудаас анкет татан авч бүрдүүлэн, холбогдох материалуудын хамт МУИС-ЭЗС-н захирлын туслахад ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Утас: 88116432, 88098825, 88028812
www.twtitter.com/badraasan
Шударга ёсыг бадраах сан

You Might Also Like

0 сэтгэгдэл