Монгол улсын гадаад худалдааны эргэлт 92% өссөн байна

Монгол улсын гадаад худалдааны эргэлт 2011 оны эхний 9 сарын байдлаар 8.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 92.4% өссөн байна. Нийт...

Монгол улсын гадаад худалдааны эргэлт 2011 оны эхний 9 сарын байдлаар 8.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 92.4% өссөн байна. Нийт бараа эргэлтийн 60%-г Хятад улстай, 15%-г ОХУ-тай хийсэн байна. 
Гадаад худалдааны энэ өсөлт дотор импортын өсөлт маш ихээр хийгдсэн буюу Хятад улстай хийж буй худалдаа, импортын хэмжээ маш хурдацтай өсөж байгаа юм.  Тайлант хугацаанд нийтдээ экспорт 66.7%, импорт 114.7% буюу экспортоосоо 2 дахин илүү өсөлт өгсөн байна. Ингэснээр гадаад худалдааны алдагдалыг өнгөрсөн оны мөн үеэс 8 дахин өсгөсөн байна.

гадаад худалдааны нөхцөлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 7.2%-иар өссөн байгаа нь мөн импортын хүнс болон машин, электрон, цахилгаан бараа, бүтээгдэхүүний үнийн индексийн бууралтаас үүдэж, нөгөө талдаа экспортын голлох материалууд, чулуун нүүрс, зэсийн үнийн индексийн өсөлтөөс үүдэлтэйгээр явагдсан байна.
Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 92% өсөлт өгсөн гол шалтгаан нь экспортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний жилийн дундаж үнэ 58%, импортын гол нэрийн бараа, түүхий эдийн биет хэмжээ 67% өссөн нь голлон нөлөөлж өсгөсөн байна. Зэсийн баяжмал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, алт, молибдень, хүдэр зэрэг экспортын гол бүтээгдэхүүнүүдийн экспортын биет хэмжээ буурч, нөгөө талаар дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

You Might Also Like

0 сэтгэгдэл