Нисэх буудлуудын шатахууны үнийн судалгаа

Манай улсаас нислэг үйлдэж буй олон улсын нисэх буудлуудын шатахууны үнээс авч үзэхэд Монгол улсын нисэх буудлуудын шатахууны үнэ хамги...

Манай улсаас нислэг үйлдэж буй олон улсын нисэх буудлуудын шатахууны үнээс авч үзэхэд Монгол улсын нисэх буудлуудын шатахууны үнэ хамгийн өндөр байгаа төдийгүй энэ байдал бүхий л цаг хугацааны туршид хадгалагдсаар ирсэн нь харагдаж байна.
Манай улсын агаарын хөлгийн шатахууны үнэ ийнхүү өндөр байгаагын гол шалтгаан нь шатахуун нийлүүлэлтийн систем буюу уг зах зээл хэтэрхий монополь байдалтай байгаагаас үүдэлтэй.
Эдгээр нь:
1.      РосНефть компани, жет хөлгийн шатахуун нийлүүлэгч,
2.      СодМонгол групп, Агаарын хөлгийн шатахуун импортлогч, 
3.      А-Жет компани, Чингис хаан нисэх буудлын сумлагаа хариуцсан компани
Шатахууны үнэ хэт өндөр байгаа энэхүү нөхцөл байдал нь иргэний агаарын тээвэрлэгчдийн хувьд өрсөлдөх чадварыг бууруулж, олон улсын болон орон нутгийн аль ч салбарт зардлын өндөр түвшинг үүсгэх буюу тариф бууруулах боломж олгохгүй байгаа юм. Манай улсад нисэж буй бүхий л агаарын хөлгийн нэг блок цагын зардалд дунджаар 30% нь дан шатахууны зардал байдаг.              
Чингис хаан олон улсын нисэх буудлын шатахууны үнийн графикаас харахад шатахууны үнэ жилийн I улиралд хамгийн өндөр, III улиралд хамгийн бага түвшинд хүрдэг буюу өвөл, зуны улиралд ихээхэн хэлбэлзэлтэй, бусад улиралд өсөх хандлагатай байдаг.
Агаарын хөлгийн шатахууны хэмжээ жилд дунджаар 10.7% өсөж байхад шатахууны үнэ жилд дунджаар 40.8% өсөж байгаа нь даруй нийлүүлэлтээсээ 4 дахин хурдацтай өсөж байгааг харуулж байна. Энэхүү нөхцөл байдлыг арилгах, саармагжуулах зорилгоор иргэний нисэхийн ерөнхий газраас гол шатахуун импортлогчидтой шатахууны үнийн талаар байнгын хэлэлцээр хийхээр оролдож байгаа бөгөөд энэхүү загвар төсөл хэрэгжсэнээр агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно хэмээн үзэж буй юм.  Харин засгийн газраас хууль эрхзүйн орчин болон бичиг баримт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж өгөх талаас хуулийн хүрээнд туслалцаа шаардлагатай юм.




You Might Also Like

0 сэтгэгдэл