Монгол улсын агаарын тээврийн салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиг хандлага

Манай улсын эдийн засаг, гаднаас дотогш чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тусам маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь эдийн з...

Манай улсын эдийн засаг, гаднаас дотогш чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тусам маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь эдийн засаг бодит байдлаар хөгжиж байгааг харуулж байна.  Манай улсын эдийн засгийн өсөлт жилд дунджаар 13.6% өсөж, 2012 оноос эхлэн дунджаар 14-18% өсөлт үзүүлэхүйц хэмжээтэй байгаа юм. Ам.долларын төгрөгтэй харьцах нэрлэсэн ханш сүүлийн жилүүдэд бага зэрэг суларч байгаа бөгөөд энэ нь гаднаас их хэмжээгээр орж ирсэн валютын нийлүүлэлттэй шууд холбоотойгоос гадна үзүүлэх үр дүн нь агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн худалдан авах чадварыг сайжруулж, эрэлтийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг болж байна.
 Хэрэглээний үнийн индексээр тооцоолсон инфляцийн бүлгийн индексэд голлон нөлөөлсөн бүлгүүд нь орон сууц, ус дулааны бүлэг, хүнсний бүлгийн үнийн өсөлт нөлөөлдөг бол тээврийн салбарын индекс хамгийн тогтвортой буюу дунджаар 1.0-1.4 орчим хувийн хэлбэлзэлтэй хөдөлдөг байна. Энэ нь уг салбарын хувьд хүн амын худалдан авах чадварыг бууруулахгүй байх боломж байгаа гэдгийг харуулж байна. Монголын хөрөнгийн биржийн хувьцааны ТОР-20 индексийн хөдөлгөөнийг ажиглахад тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааран худалдан авагч, хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах буюу хөрөнгө оруулалт хийх хандлагатай байна. Цаашид энэхүү байдал Монгол улсад ирж буй мөнгөний их хэмжээний нийлүүлэлтээс үүдэн өсөх нь тодорхой юм. Энэ нь тээврийн салбарын хөрөнгө оруулалтын бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна.

You Might Also Like

0 сэтгэгдэл