Агаарын тээврийн үйлчилгээ, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, харилцан хамаарал

А гаарын тээврийн салбар нь улс орнуудын дотоодын байгууллагууд, худалдааны нэгтгэлүүдээс эхлээд агаарын тээврийн к...


А
гаарын тээврийн салбар нь улс орнуудын дотоодын байгууллагууд, худалдааны нэгтгэлүүдээс эхлээд агаарын тээврийн компани, үйлдвэрлэгчид, нисэх буудал, газрын үйлчилгээ зэрэг олон нийтийн болон биеэ даасан мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон төрөл, салбарын байгууллагуудаас бүрддэг онцлогтой, мөн өндөр ач холбогдолтой салбар юм. Эдгээр бүрдэл хэсэг тус бүр өвөрмөц ялгаатай, өөр өөрийн сонирхол, эрх ашиг, үүрэг оролцоотой байдаг бөгөөд нийлмэл үйл ажиллагааны илэрхийллээр агаарын тээвэр үйлчилгээний динамик систем бий болдог.

Нөгөө талаас агаарын тээврийн үйлдвэрлэл маш нарийн цогц зохион байгуулагдахын хажуугаар үргэлж улс төр, эдийн засгийн хүчин зүйлсээс хүчтэй хамаарч байдаг. Энэ салбарт үйл ажиллагаа явуулагч аль ч төрлийн байгууллага өөрийн үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшлээс үл хамааран эдийн засгийн тодорхой хэмжээний үр ашгийг эдийн засагт өгч байдаг. Гэсэн хэдий ч хамгийн чухал асуудал нь үйлчилгээний чанараа сайжруулах, шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зэрэг болно.
Манай улсын агаарын тээврийн салбар нь улсын гадаад худалдаа, гадаад эдийн засгийн харилцааг өргөжүүлэх гол хэрэгсэл болж байна. Мөн агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн онцлог хэрэгцээг хангах зорилгоор агаарын тээврийн системд тус бүртээ ялгаатай тодорхой шинж чанарыг агуулсан агаарын 3 тогтмол тээвэрлэгч, 4 чартер тээвэрлэгч үйл ажиллагаагаа ерөнхий болон сургалт,  дадлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Агаарын тээврийн компанийн үйлдвэрлэлийн онцлогоос бусад хэсгээрээ бизнесийн зарчимтай адилхан юм. Тухайлбал, үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүнээ борлуулах (Суудал, Ачаа) –н тулд бусад үйлдвэрлэлтэй адилхан үйлдвэрлэлийн хэрэгсэл (хөрөнгө, ажиллах хүчин, капитал)-г хэрэглэдэг. Энэхүү бизнесийн гол зорилт нь аль болох олон суудал борлуулах бөгөөд ингэхдээ аль болох бага зардал гаргахыг эрмэлздэг.  Үүний гол шалтгаан нь маш өндөр багтаамжит зах зээлд цөөхөн тооны үйл ажиллагаа эрхлэгчид ижил бүтээгдэхүүнээр өрсөлддөг, нөгөө талаас агаарын тээврийн үйлдвэрлэл нь шинээр нэвтрэн ороход маш өндөр хөрөнгө оруулалт шаарддаг, үнэмлэхжүүлэлт, гэрчилгээжүүлэлт зэрэг маш өндөр шалгуурыг биелүүлж өндөр босго давж байж уг бизнест ордогоороо бусад бизнесээс ялгарч байдаг.  

You Might Also Like

0 сэтгэгдэл