PDevelopment
Personal Development
6:02 PM
ЗОРИЛГОГҮЙ АМЬДРАЛ АХМАДГҮЙ ХӨЛӨГ ОНГОЦТОЙ АДИЛ хэмээн нэгэнтээ уншиж байсан юм. Өнөөдөр бол надад ирсэн цаг хугацааны бэлэг, энэ бэлгийг хүн бүхэн ижилхэн хүртдэг учраас хорвоо дэлхий дээрх хамгийн шударга зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Энэ бэлгийг хэрхэн хэрэглэх буюу өөртөө ашигтай байлгах нь чухам уг хүний зорилгоос л хамаардаг. Зорилготой байлаа гэхэд түүндээ хэрхэн хүрэх нь харин хувь хүний өөрийн хөгжил.
Хүнийг хүн гэдгээр нь харьцаж, хайрлаж, хүндэлж сурах, Найз нөхөд, гэр бүлийнхэнийхээ төлөө амьдрах, хамт олон, түншүүдтэйгээ шударгаар, ёсзүйтэй харьцах, хайртай хүндээ өөрийн гэсэн бүхнээ харамгүй зориулах энэ бүгд хувь хүний хөгжлийн хамгийн суурь хэсэг болж, хүн мэдлэгтэй-мэдлэггүй, чадвартай-чадваргүй, оюуны чадвар их-бага аль ч
байсан хамаагүй хүн бүр өөрийн байж болох хамгийн дээд түвшинд хүртлээ
насан туршдаа хөгжиж, сурч явах ёстой гэсэн хувийн бодол бий.Хувь хүний хөгжлийн талаар өөрийн уншсан, мэдсэн, өөрийн бодлоо та бүхэнтэй энэ хэсгээр дамжуулан хуваалцаж байх болно. ЭЦЭСТ нь...
0 сэтгэгдэл