Хөрөнгийн зах зээлийн 44 дэхь 7 хоногийн арилжаа

Энэ оны 44 дэх долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн арилжаа 5 удаа явагдаж нийт 80 компанийн 982.38 мянган ши...

Энэ оны 44 дэх долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн арилжаа 5 удаа явагдаж нийт 80 компанийн 982.38 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 5.87 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Нийт зах зээлийн үнэлгээ 54.21 тэрбум төгрөгөөр буурч 2,216.15 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Хувьцааны арилжаа

Тус долоо хоногт арилжигдсан 80 үнэт цааснаас 59 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурсан ба 6 үнэт цаасны ханш  тогтвортой байлаа.

Хамгийн өндөр хувиар ханш нь өссөн үнэт цаасанд Сөдөт /101.05%/, Ундарга өмнөговь /100.96%/, Ар-Баянхангай /100.66%/,  Баялаг налайх /100.23%/, Сав шим /100.20%/ ХК-иудын хувьцаа тооцогдож байгаа бол Бэрх  уул /-28.57%/, Монгол нэхмэл /-12.11%/, Шивээ овоо /-8.59%/ Сор /-8.00%/ Хай би ойл /-4.76%/ зэрэг ХК-иудын хувьцааны ханш хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлттэй байна.

You Might Also Like

0 сэтгэгдэл