Д. Бадраа агсны нэрэмжит “Шударга Ёсыг Бадраах Сан”-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн тэтгэлгийн эзэд тодорлоо

Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга асан Дашдоржийн Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм...


Санхүүгийн Зохицуулах Хорооны анхны дарга асан Дашдоржийн Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэмд шударга ёсыг түгээн дэлгэрүүлж бэхжүүлэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор ойр дотны найз нөхөд, гэр бүл болон хамт ажиллаж байсан хамт олны төлөөлөл хамтран “Шударга Ёсыг Бадраах Сан" ТББ-ыг 2006 онд үүсгэн байгуулж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Энэхүү сан байгуулагдсанаас хойш үйл ажиллагааныхаа хүрээнд сурлага, сахилга батаар тэргүүний, идэвхи санаачлагатай, чин хүсэл эрмэлзлэлтэй оюутан залуусыг дэмжиж "Д.Бадраа агсны нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр"-ийг 2006 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 2006-2009 оны хичээлийн жил МУИС-н Эдийн Засгийн Сургуулийн оюутан залууст олгодог байсан өол 2009 оноос хамрах хүрээгээ тэлж, ЗөвБанк-ХасБанктай хамтран Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн оюутан залуусыг мөн давхар хамруулж нийтдээ 2006 оноос хойш 30 орчим оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоод байна. Энэ жил ЗөвБанк-ХасБанк, Улаанбаатар хотын Банктай хамтран МУИС-н Эдийн Засгийн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн нийт 23 оюутан уг тэтгэлгийг хүртэж байна.
Үүнээс гадна жил бүр уламжлал болгон Д.Бадраа агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн зултай, чимээгүй цуглааныг түүний төрөлх сургууль болон ажиллаж байсан албан газруудад зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээнд талийгаачийн найз нөхөд, ойр дотныхон, шударга ёсыг дээдэлдэг олон хүмүүс цуглаж, сэтгэл зүрх нэг байгаагаа илэрхийлж байсан. Мөн Д.Бадраа агсны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний төрөлх сургууль дээр дурсгалын самбар босгож, талийгаачийн төрсөн өдрөөр хүндэтгэн дурсах арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирлээ.
Сангийн хувьд цаашдаа үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөтгөн нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн 2009 оноос “ЗөвБанк-ХасБанк”-ны хамт олон сангийн зорилго үйл ажиллагааг идэвхитэйгээр дэмжин, оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон иргэдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлэх зорилготой хамтран ажиллаж байна.
Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууд
  1. Б.Номун СЭЗДС, Бизнесийн эдийн засаг-4
  2. П.Дагвадорж МУИС-ЭЗС, Эдийн засгийн онол-3
  3. П.Батзаяа МУИС-ЭЗС, Эдийн засгийн онол-3
  4. Д.Гэрэлчимэг СЭЗДС,Нягтлан бодох бүртгэл-4
  5. Т.Ариунчимэг СЭЗДС,Санхүү менежмент-4
  6. Г.Батзориг МУИС-ЭЗС,Эдийн засгийн онол-4
  7. Т.Балжиням СЭЗДС,Бизнесийн удийн засаг-3
  8. Ч.Сосорбарам, МУИС-ЭЗС, Эдийн засгийн онол-2
  9. Д.Заяа, СЭЗДС, Нягтлан бодох бүртгэл-2
  10. Д.Даваадулам, МУИС-ЭЗс, Эдийн засгийн онол-3
  11. Б.Эрдэнэцэцэг, СЭЗДС, Нягтлан бодох бүртгэл-3
  12. О.Гантулга, МУИС-ЭЗС, Эдийн засгийн онол-3
  13. А.Цэрэндорж, СЭЗДС, Бизнесийн эдийн засаг-2
  14. Л.Эрдэнэсүх, МУИС-ЭЗС, Эдийн засгийн онол-3
  15. С.Дашзэвэг, МУИС-ЭЗС, Эдийн засгийн онол-2
  16. Г.Гүнбилэг, МУИС-ЭЗС, Банкны менежмент-3
  17. Б.Шүрэнцэцэг, СЭЗДС, Бизнесийн эдийн засаг-3
  18. М.Баярсайхан, СЭЗДС, Санхүүгийн менежмент-2
  19. С.Мягмарсүрэн, МУИС-ЭЗС, Эдийн засгийн онол-3
  20. М.Мөнхжин, МУИС-ЭЗС, Нягтлан бодох бүртгэл-3
  21. Г.Нямцэцэг, МУИС-ЭЗС, Олон улсын эдийн засгийн онол-2
  22. М.Мандухай, СЭЗДС, Бизнесийн эдийн засаг-3
Сангийн үйл ажиллагаа нь бүхэлдээ гишүүд, дэмжигчдийнхээ хандив, тусламжаар санхүүждэг бөгөөд бидний үйл ажиллагааг дэмжиж хандив өгөхийг хүсвэл:
Харилцах данс: Улаанбаатар хотын банк  2600042615
Холбоо барих утас: 88116432, 88098825, 88028812

You Might Also Like

0 сэтгэгдэл