Economy
Infrastructure
RealEstate
Research
Чи хэдэн гүүр даваад гэртээ харьдаг вэ?
9:10 AM
Чи хэдэн гүүр даваад гэртээ харьдаг вэ? гэсэн асуулт Улаанбаатар хотын хүн амын амжиргааны түвшний ялгааг тодруулах ганц асуулт болсоор хэсэг хугацааг өнгөрөөж байна. Олон гүүр давж гэртээ харьдаг байх тусам утаанаас хол, амжиргааны түвшин өндөртэй хүмүүсийн амьдардаг газар болж байна гэсэн үг.
Сүүлийн хагас жилийн хугацаанд орон сууцны үнэ өмнөх 10 жилийн хугацаанд үзүүлсэн өсөлтөөсөө илүү хурдацтай гэнэтийн томоохон өсөлтийг үүсгэв. Орон сууцны үнэ сүүлийн улиралд л гэхэд 2-3 удаа нэмэгдэв. 2012 оны 1-р сарын байдлаар Улаанбаатар хотод хэрэгжиж буй 107 төслийн 54 төсөл нь 1200-1700 хооронд үнэтэй төсөл болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом 30% өссөн байна. Энэ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад маш огцом өсөлтийг үзүүлсэн тоо.
Эдгээр хэрэгжиж буй 107 төслөөр 19964 айлын сууц ашиглалтанд орно гэсэн тоо байгаа ч бодит байдал дээр 6995 орчим айлын захиалга авах орон сууцны тоо болов. Өөрөөр хэлбэл нийт ашиглалтан орох төслийн 35% нь иргэдэд хүрэхэд бэлэн захиалга авах болов.
Мөн эдгээр 107 төслийн борлуулалтын дүн 2.7 триллион төгрөг боловч захиалга авч буй сууцны борлуулалтын дүн 856 тэрбум төгрөг болж, компаниудын дундаж борлуулалт 68.6% болов.
Энэ бүгдээс нэгтгээд авч үзэхэд энгийн иргэдийн худалдан авах чадварт нийцэмгүй ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ бүрэлдсээр байна. Гэтэл:
Өнгөрсөн жилүүдийн макро эдийн засгийн өөрчлөлтөөс аваад үзэхэд эдийн засаг дахь төрийн оролцоо нь тэдгээрийн шийдвэрээс хамаарсан салбаруудад тогтвортой бус байдлыг үзүүлэхийн зэрэгцээ, иргэдийн амжиргаанд ч бодитоор нөлөөлж эхлэв. Сүүлийн 5 жилийн хугацаанд төсвийн байгууллагын дундаж цалин жилд дунджаар 35% буюу улсын дунджаас 6.4 функтээр илүү өссөн. Гэтэл энэ нь хөдөлмөрийн зардлыг хувийн секторт шууд байдлаар үзүүлж, тэдгээр аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг бууруулах бас нэг хүчин зүйл болов. Гэтэл энэ бүгдэд барилгын салбарынхан буруугаа тохож, үнийг зохиомлоор нэмж тоглодог болов.
Энэ мэтчилэн төрийн оролцооноос үүдэлтэй барилгын салбарын увайгүй үйлдлийн үр дүнгээр энгийн ард иргэд маань гэртээ харихдаа гүүрээр давдаг-давдаггүй 2 төрөл хуваагдахад хүрч байна. Гүүрээр давдаг нь ч гэсэн гүүрэн дээрээ зодолдох шахан байж уралдаж давдаг бас хэд хэдэн төрөлд хуваагдаж эхлэв бололтой. Зөв Бурууг мэдэх юм алга даа.
0 сэтгэгдэл