Entertainment
PDevelopment
Great Speeches of out time
12:19 PM
Э-сээ ийм нэртэй нэг ном авсан юм. Нэрний хувьд ойлгомжтой, манай цаг үеийн хамгийн шилдэг илтгэгчид, агуу удирдагчд-н хэлсэн үг, алдартай сургаалиудын тухай ном байлаа.
Аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандаж байхыг багаас маань сургаж өсгөсөн ч энэ номонд авах авахын ухаанаар хандахаар санагдсан. :-) Цуврал цувралаар нь аваад уншаад байхын хүслэн болсон номын зарим хэсгийг уншаад төрсөн сэтгэгдэлээ бага багаар хуваалцая.
1. АНУ-н түүхийг бүтнээр нь өөрчилж чадсан шилдэг ерөнхийлөгчид, Kennedy, Obama нар, улс орныхоо хөгжлийг шинэ түвшинд аваачихаар ард түмэндээ амласан үгс. Нэг ч ширхэг сул үггүй, үг болгон нь сонсогчоо огшуулсан үгс
2. Хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж чадсан Nelson Mandela, Martin Luther King нар, хүн төрөлхтөн бүгд ижилхэн эрхтэй гэдгийг ухааруулж, мөн эрх чөлөөтэй байх гэдэг ямар их аз завшаан, хамгийн том боломж гэдгийг харуулж чадсан.
3. Ronald Reagan, Fidel Castro, Tony Blair нар, хэдий догшин зан, ширүүн удирдлагаараа нэртэй боловч улс орныхоо ирээдүйн төлөө зүтгэж байсан гэдэг нь харагдах, удирдагч байх шинж чанарыг төлөвшүүлэхэд юу хэрэгтэй гэдэг талаар нэгэн бодол төрж байв.
Цаашид агуу удирдагчдын хэлсэн үгсийг цувралаар шинэ категори нээн, тухай бүрт оруулж байхаар шийдэл төрлөө. Залуу хүмүүсийн хувь уншчихад нэг их буруудахгүй, авах авахын ухаантай ном гэж бодлоо.
0 сэтгэгдэл