­

Монгол улстай агаарын харилцаатай орнуудын агаарын тээврийн байгууллагуудын ирээдүйн чиг хандлага,баримтлах бодлого

Монгол Улс өнөөдөр гадаадын 20 гаруй оронтой агаарын харилцааны хоёр талын хэлэлцээртэй бөгөөд түүнээс зөвхөн Хятад, Солонгос, Япон, Ор...


Монгол Улс өнөөдөр гадаадын 20 гаруй оронтой агаарын харилцааны хоёр талын хэлэлцээртэй бөгөөд түүнээс зөвхөн Хятад, Солонгос, Япон, Орос, Германы хэлэлцээрүүд л хэрэгжиж байна.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн бүхий л салбарыг зах зээлийн орчинд нийцүүлэх, ингэхдээ шууд либеральчлах бодлого баримталж байгаагийн дээр өнөөдрийн байдлаар үндэсний тээвэрлэгч МИАТ компани нь хараахан хувьчлагдаагүй, улсын статустай тултэдний эрх ашгийг улсын гэдэг утгаар хамгаалан ажиллаж байгаа үндсэн шалтгаан байна.МИАТ хувьчлагдсан нөхцөлд энэ бодлого огцом өөрчлөгдөж, зах зээлийг дотор, гаднаас нь даруй задлах магадлал өндөр.
МИАТ компанийн үнэ цэнэ, үндэсний агаарын тээвэрлэгчдийг гадаадын тээвэрлэгчидтэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачих Засгийн газрын бодлого өнөөг хүртэл тодорхойгүй,урсгалаарааявж байгаа нь ихээхэнтохиромжгүй нөхцөлийг үүсгэж байна.Иймд агаарын харилцааны асуудлаар Монгол Улсын Засгийн газрын байр суурь ойрын 3-5 жилд нэг их өөрчлөгдөхгүй болов уу гэж дүгнэж байна.Гэхдээ энэ нь МИАТ налайж суухыг хэлж байгаа бус, одоогийн нөхцөлийг хадгалах талаар цааш үргэлжлүүлэн идэвхитэй ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Хятадын тухайд, хоёр орны хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаа болон өнөөгийн байдлаар ямар нэг маргаантай зөрчилтэй зүйл байхгүйн дээр долоо хоногт2 орны хооронд үйлдэх нислэгийн тоо 28 байгаа нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй либераль гэж үзэхээр байна.Хэдийгээр Засгийн газрын хэлэлцээрт хоёр талын тээвэрлэгчдийн тоог хязгаарлаагүй боловч нэг шугамд нэг тээвэрлэгч гэсэн бодлогыг МИАТ,Эйр Чайна-гийн хүсэлтээр хоёр орны эрх бүхий байгууллагууд баримталдаг.Энэ бодлого ойрын 5 жилд хэвээр хадгалагдана.
Солонгос-ын тухайд,зах зээл харьцангуй хурдацтай хөгжиж байгаа боловч Солонгосын талын баримталж буй зах зээлийг либеральчлах бодлого, Монголын талын Үндэсний тээвэрлэгчээ хамгаалсан ойрын 5 жилдядаж зохицуулалттай явуулах гэсэн саналууд зөрчилдөж өнөөдрийг хүртэл тохиролцоогүй байна.Энэ маргаан ойрын хэдэн жил үргэлжлэх нь гарцаагүй бөгөөд зах зээлийн эрэлтийг боогдуулсан сөрөг үр дагавартай байна.
Япон-ын тухайд, Монголын зах зээл хэтэрхий улирлын чанартай,зорчигч урсгал нь өнөөг хүртэл хангалттай хөгжихгүй байгааг ажиглаж байгаа тул тэднийтээвэрлэгчдээс тогтмол аялал хийх сонирхолгүйүндсэншалтгаанаар харьцангуй идэвхигүй байр суурь баримталж байна.Өөрөөр хэлбэл МИАТ-ийн буюу Монголын талын асуултад хариулах журмаар дахиад 3 жил үргэлжлэх болов уу.Ялангуяа эдийн засгийн хямралаас бүрэн гараагүй өнөөгийн нөхцөлдтогтмол нислэгийн санаачилга гарахгүй нь тодорхой.
Саяхан Японы Тээврийн яамны сайдын мэдэгдсэнээр Ханеда, Наритагийн нисэх буудлын өргөтгөл, нислэгийн багтаамжаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Монголын талаас Токио хот руу үйлдэх давтамжаа өдөр бүр болгох хүсэлтэнд тодорхой хариу өгөөгүй байна.Ер нь тэдний зүгээс Токиог 3 удаа байлгаж, шинэ давтамжийг зөвхөн Осака, Нагояагийн чиглэлд өгөх,Ханеда Наритагийн нисэх буудлын тухайд зуны улиралд нэмэгдэл аялал хэлбэрээр үйлдэхийг санал болгохжурмаар ойрын жилүүдэд ажиллах нь бараг тодорхой байна.
ОХУ-ын асуудал өнөөдөр харьцангуй намжмал боловч агаарын харилцааны нислэгийн давтамжийн асуудалтуйлын бүрхэг байна гэж үзэж болно.Учир нь Агаарын харилцааны хэлэлцээрт нислэгийн давтамжийг хоёр орны эрх бүхий байгууллагууд харилцан тохиролцож байж нислэгийн зөвшөөрлүүд олгогдох ёстой боловч практик дээр ингэдэггүй, саяхан болсон уулзалтаар хоёр тал нэг ихасуудлууд босгож тавиагүй чтохиролцож чадаагүй.
Түүнчлэн Орос, Монголын тал 1997 онд байгуулсан Меморандумаар УБ-Москвагийн шугамд хоёр талаас зөвхөн нэг тээвэрлэгч л тогтмол аялалын нислэг үйлдэнэ хэмээн заасан.Оросын тал тухайлбал Аэрофлотхил орчмын бүс нутгийн Улаан-Үд, Эрхүү зэрэг чиглэлийг сонирхдоггүй,Эрхүү, Улаан-Үд хотод баазладаг мужийн тээвэрлэгч байдаггүйтэй шууд холбоотой.
Герман болон Европын Холбоо-ны тухайд, Агаарын харилцааны хэлэлцээрүүд,MOU зэрэгнэлээд олон бичиг баримтууд зурагдсан,эрх зүйн орчин хангалттай бий болсон гэж үзэж болно.Германы Люфтханза ойрын 5 жилд Монгол руу нислэг үйлдэхгүй нь тодорхой байгаа ч 2009 онд Европын Холбоотой олон талт хэлэлцээр буюу Horizontal Agreement зурсан нөхцөл байдлыг ашигланЕвропын Холбооны Улсуудын шинээр байгуулагдсан, эсвэл үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байдаг хоёрдогч зэрэглэлийн тээвэрлэгчид өөрийн hub буудлаас Монгол руу нисэх хүсэлтэй байж болзошгүй.Энэ хэлэлцээрээр эдгээр тээвэрлэгчид өөрийн улсын харьяаллаас үл хамаараадаль ч хотоос хэдэн ч нислэгийг Улаанбаатар руу хийх бололцоотой.
Германы тухайд Монголын талын нислэгийн маршрут, давтамжаа нэмэгдүүлэх аливаа хүсэлт, саналд ихээхэн нааштай либераль байдлаар хандаж байгаа бөгөөд энэ нь нэгдүгээрт тэдний тээвэрлэгчид Монголын зах зээлийг ойрын ирээдүйд огт сонирхохгүй байгаа болон Horizontal Agreement зурсантай холбоотой.

Энэ нь хэрэв МИАТ өөрийн нислэгийн сүлжээгээ Европ руу өргөжүүлэхээр бол харьцангуй нээлттэй байгааг илтгэж байна. 


You Might Also Like

0 сэтгэгдэл