Companies
Research
Transportation
МИАТ ХК Олон улсын зах зээл дэх өрсөлдөөн
6:56 PM
· 1980-аадоноос УБ нисч
эхэлсэнАэрофлот компани
· 1990-аадоноос УБ нисч
эхэлсэнЭйр Чайна компани
· 2000-аадоноос УБ нисч
эхэлсэнКореэн Эйр компани
Эдгээр гадаадын тээвэрлэгчдийн Монголд явуулж
байгаа үйл ажиллагааны үндсэн стратеги болМИАТ компанийн нислэгийн сүлжээний
хомс байдлыг ашиглаж тус тусын hub буудлаар дамжуулан дамжин өнгөрөх транзит
зорчигчдод үйлчлэх бөгөөд ирээдүйд үүнийгээ улам өргөжүүлэх нь тодорхой.
Тухайлбал :
Аэрофлот - Монгол, Европын зах зээл дээр идэвхитэй
ажиллах бөгөөд ялангуяа МИАТ-ийн Европын нислэгийн хязгаарлагдмал байдлыг
ашиглан өнөөгийн байдлаар Москва-Берлиний чиглэлд А320 агаарын хөлгөөр нислэг
үйлдэж эхэлснээ тогтворжуулж, ялангуяа зуны улиралд Б767 маягийн өргөн их
биетэй, том агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Зах зээл өсөхийн хэрээр том агаарын
хөлгөөр Улаанбаатар нисэх асуудал нь хүндрэлтэй байж болох боловч, тэд Ту154
зэрэг Оросын үйлдвэрийн хуучин агаарын хөлгөөс бүрмөсөн татгалзах,барууны
агаарын хөлгийн тоогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа тулэнэ бодлого нь
үргэлжлэх нь гарцаагүй.
Аэрофлот өнөөдөр Москвагаас баруун зүүн
Европын бүх хот руу нислэгийн маш өргөн сүлжээтэй бөгөөд түүнийгээ улам
боловсронгуй болгох нь гарцаагүй.Үүнд манай орны зорчигчид үндсэндээ дасан
зохицсон.
Эйр Чайна - нь мөн өөрийн нислэгийн өргөн
сүлжээгээашигланМонгол-Зүүн Өмнөд Ази, Монгол-Европынзах зээлд транзит
зорчигчдыг тээвэрлэх бодлогоо үргэлжлүүлэх ба энэ зах зээлд Кореан Эйр,
Аэрофлотын зүгээс хүчтэй өрсөлдөөнтэй учрах нь гарцаагүй.ҮүнийзэрэгцээМонгол
Хятадын үндсэн зах зээлдээ ажиллахнь тодорхой боловчөвлийн улиралд ойрын 3
жилдээ Боингийн классик загварын 737 агаарын хөлөг ашиглах нь үйлчилгээ
талаасаа дутагдалтайн дээр энэ зах зээлийн үндсэнүйлчлүүлэгч нь Монголчууд
бөгөөд тэд харьцангуй үндэсний тээвэрлэгчээр нисэх сонирхол нь ямагт давамгайлж
байдаг тултөдийлөн амжилт олох нь хязгаарлагдмал юм.
Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжил
сайтай Хятадын өмнөд мужуудаас бүс нутагтаа аялах жуулчид нэлээд ихэсч байгаа
болон үүний хэрээр тэд хөрш Өвөр Монгол руу ихээр зорчиж байгаа байдлаас
дүгнэхэд ойрын 2-3 жилийн дотор Монгол руу зорчиж эхлэх нь гарцаагүй.Энэ үед уг
урсгал нь Эйр Чайнагийн орон нутгийн хүчирхэг сүлжээнээс хамаарч тэдний аялал
ялангуяа зуны улиралд тэдгээр зорчигчдоорихээхэн нэмэгдэн, шаардлагатай
тохиолдолд өдөр бүр Боинг 767 агаарын хөлгөөр нисэх бололцоотой.Гэвч энэ нь
шинэ зах зээл бий болж байгаагаараа ач холбогдолтой.
Кореан Эйр - нь мөн өөрийн нислэгийн сүлжээгээ ашиглан
зорчигчдынхоо 60-70 хувийн урсгалыг Хойд Америк, Зүүн өмнөд Ази, Европын
чиглэлүүдээс олж байгаа бөгөөд үйлчилгээ сайн,борлуулалтынзөв бодлогын үр дүнд
point to point зах зээлд ч амжилттай ажиллах нь гарцаагүй.Цаашид агаарын
харилцааны хэлэлцээрийн хүндрэлээс үүдэн зуны улиралд А330 төрлийн гэх мэт том
оврын агаарын хөлгөөр нэмэгдэл аялалын тоогоо долоо хоногт 2-3 хүртэл өсгөх,
өвлийн улиралд зах зээлийн сэргэлтээс шалтгаалан долоо хоногийн давтамжийн
тоогоо 4-өөс 6 хүртэл мөн л А330 маягийн агаарын хөлгөөр нэмэгдүүлэн ажиллах нь
тодорхой.
Бусад
тээвэрлэгчид
Өнөөгийн байдлаар бидний хийсэн судалгаагаар
ойрын 3 жилийн хугацаанд Улаанбаатар руу тогтмол аялалын нислэг нээхээр
төлөвлөж байгаа болон нээж болзошгүй тээвэрлэгч нь Казахстан Улсын Эйр Астана
авиакомпани бөгөөд тэдний үндсэн стратеги нь мөн л Монголыг Астанагаар
дамжуулан Европ, Ойрхи дорнодтой холбох зах зээлд нэвтрэхээр ажиллах
төлөвтэй.Энэ нь Европын зах зээлийг нэлээд өрсөлдөөнтэй болгож байна.
Захиалгат
аялалууд
Манай орон руу аливаа зах зээлээс тогтмол
аялалын нислэг эхлэх магадлал ямар ч байсан шинэ нисэх буудал ашиглалтад орох
хүртэл ойрын 5 жилд байхгүй бөгөөд харин зуны улиралд тодорхой жуулчны зах
зээлээс тэдгээрийн тээвэрлэгчидзахиалгат аялалуудыг үйлдэх магадлал Японы ANA, Хятад, Хонг Конг, Солонгосын
тээвэрлэгчдийнзүгээс байх магадлал өндөр юм.
1 сэтгэгдэл
This comment has been removed by the author.
ReplyDelete