ШУДАРГА ЁСЫГ БАДРААХ САНГИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2012-2013 ЗАРЛАГДЛАА

Хөтөлбөрийн тухай Шударга ёсыг бадраах сан нь санхүүгийн зохицуулах хорооны анхны дарга асан Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэн за...


Хөтөлбөрийн тухай
Шударга ёсыг бадраах сан нь санхүүгийн зохицуулах хорооны анхны дарга асан Д.Бадраа агсны ажил үйлсийг үргэлжлүүлэн залуучуудын дунд шударга үйлсийг дэлгэрүүлэх, нийгэмд шударга сайн үйлсийг дэмжих зорилгоор 2006 онд байгуулагдсан ТББ бөгөөд жил бүр идэвхи зүтгэлтэй, сургалтын төлбөрөө төлөхөд санхүүгийн хүндрэлтэй оюутан залуучуудаас сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож ирсэн билээ.  Сангийн тэтгэлэгт оюутан болсноор та бүхэний хувьд зөвхөн санхүүгийн хэрэгцээгээ шийдэхээс гадна найз нөхдийн хүрээгээ тэлж, хамтдаа хөгжих алтан боломж та бүхнийг хүлээ байна.
Хөтөлбөрийн зорилго
Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй, нийгэмд шударга ёсыг тогтоож, үе тэнгийн залуусаа удирдан зохион байгуулах чин хүсэл эрмэлзлэлтэй, өөртөө итгэж өрнүүн их ирээдүйнхээ төлөө тууштай зүтгэх сонирхолтой оюутан залуусыг дэмжиж, хөгжүүлэхэд чиглэнэ.
Хөтөлбөрт хамрагдах шалгуур
2012 оны хичээлийн жилд 2, 3-р курсын оюутнуудад уг тэтгэлгийг олгох бөгөөд та бүхнийг доорх шалгуурын дагуу хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
  1. МУИС-ЭЗС болон СЭЗДС-н өдрийн ангийн 2, 3-р курсын оюутан байх
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш
  3. Сургалтын төлбөрөө төлөхөд санхүүгийн хүндрэлтэй байгаа
  4. Урлаг, спорт, сургалт, эрдэм шинжилгээний ажилд оролцдог
  5. Сангийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзлэлтэй
Бүрдүүлэх материал
Загварын дагуух анкет (Сургууль тус бүрийн сургалтын алба, оюутны зөвлөлөөс цаасан хэлбэрээр авах эсвэл www.badraafoundation.org сайтаас татаж авах,info@badraafoundation.org имэйл хаягаар захиалж авах)   ТАТАЖ АВАХ
  1. Миний үнэт зүйлс, амьдралын зорилго сэдвээр 700- 1000 үг бүхий эссэ (Анкетад тусгагдсан шаардлагын дагуу)
  2. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл, гараар бичсэн байх
  3. Өрхийн гишүүдийн цалингын тодорхойлолт хорооны засаг даргын өрхийн тодорхойлолтын хамт
  4. Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (Сертификат, Батламж г.м хуулбар)
  5. Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар
  6. 1% цээж зураг
  7. Бусад: Хэрэв боломжтой тохиолдолд доорх материалуудыг хавсаргаж болох ба энэ нь давуу тал болно.
    1. Хамгийн сүүлд гүйцэтгэсэн судалгааны ажил, сэдэв, товч үр дүн
    2. Анги хамт олны тодорхойлолт (Видео, зураг, захидал аль ч хэлбэрээр байж болно)
    3. Хэрэв ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт
Шалгаруулалт
Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурьдсан шалгууруудыг баримтлан явуулна. Шалгарсан оюутнуудыг гарцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийх бөгөөд шалгаруулалтыг сангийн дэмжигч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн комисс гүйцэтгэнэ.
Та бүхэн уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэвэл 2012 оны 11 сарын 09 өдрийн дотор МУИС-ЭЗС-н захирлын туслахад холбогдох материалуудын хамт ирүүлнэ үү.
Холбоо барих:
Утас: 88116432, 88098825, 88028812

You Might Also Like

0 сэтгэгдэл