Entertainment
PDevelopment
TEDxUlaanbaatar арга хэмжээнээс хийсэн тэмдэглэл
11:59 AM
Жилийн өмнөөс л хүлээж эхэлсэн TEDxUlaanbaatar арга хэмжээ амжилттай, сонирхолтой басхүү хүн болгонд өөр өөрийн гэсэн шинэ санаа, эргэцүүлэл төрүүлж, нэгийг бодогдуулсаар өндөрлөлөө.
Ажилдаа дарагдаад, мөн зарим санаж явсан зүйлс маань бүтэлгүйтээд, дэмжигдэхгүй болоод ирэх үед их сургуулиа төгсөхдөө бодож байсан тэр том амбиц маань зарим хэсэг нь бүтэлгүй болох үед хүн ер нь өөртөө томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болдог нь яригдахгүй хэрнээ биелэлээ олдог зүйл бололтой.
Харин энэ арга хэмжээ надад өөрийн гэсэн санаагаа хэрхэн дэлгэрүүлэх, дэлгэрүүлэхийн тулд чи ямар байх ёстой талаар нэгийг бодогдуулсан арга хэмжээ болсныг дурьдмаар байна. Өөрт хамгийн их таалагдсан ишлэлүүд:
1. Бүүвэй (Наран групп захирал): "Чамд санаа байна, хэрэгсэл нь байна, ямар нэг юм эхлүүлээч ээ, оюуны хөдөлмөр л чухал"
2. Г.Бат-Эрдэнэ (Номсис ХХК захирал): "Өнөөдөр чи хийхгүй байсан ч өөр нэгэн газар чиний хийхгүй байгаа зүйлийг хэн нэгэн хийчихсэн л байгаа, тиймээс боломжгүй гэж орхилгүй одоо л хий"
3. Амай: "Хүн ер нь их хөдөлгөөнтэй, аливаа нэг зүйлд баригдахгүй байх хэрэгтэй, энэ нь эргээд хүнийг стресс багатай байлгах хамгийн чухал зүйл болдог"
4. Robert Reid (Resident Country Director/Mongolia for the MCC): "Чиний ажилд амжилт хүсье, хүссэн сургуульдаа яваарай, энэ нь одоогийн Монголд хамгийн их хэрэгтэй, цаашилбал чиний өөрийн ажилд ч маш их тус болох болно"
0 сэтгэгдэл