Companies
Justice
PDevelopment
Залуусыг дэмжих нь буюу хөгжүүлэх
11:04 AM
Хөгжлийн боломжийг бодит ажил болгоход чадвартай ажиллах хүч хэрэгтэй хэмээн ярьсан М-Си-Эс групп-н дэд ерөнхийлэгч Л.Гантөмөр захирлын ярилцлагы уншиж суухдаа нэгэн бодол төрснөө хуваалцая.
Өнгөрөгч долоо хоногт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим, хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн хамтран "Шилдэг арга барилын эрэлд" уриан дор зохион байгуулагдсан "Global HR" форум зохиогдож, уг форумд дэд ерөнхийлэгч Л.Гантөмөр Байгууллагын хүний нөөцийг бүрдүүлж хөгжүүлэх үндсэн бодлогоо хуваалцсан байсан юм.
Би энэ бичлэгээрээ өөрийн бодлыг өөр хэн нэгэнд тулгахыг хүссэнгүй, өөрийн бодол өөртөө зөв гэдгээр л бичиж байна.
Бидний хувь сургуулиа төгсөөд нэг их удаагүй, дөнгөж л оюутны ширээнээс ажлын ширээнд шилжиж, мэдэхгүй чадахгүй зүйл ихтэй, бодсон болгон санаснаар болж өгөхгүй, тэгсэн хэр нь хийх гэсэн хүсэл, юм сурах гэсэн бодол, ирээдүйн зорилгынхоо төлөө тууштай тэмцэж буй залуучуудад ингээд дэмжээд өгөх нэгээхэн байгууллага ч байдаггүйд ихээхэн сэтгэл зовнидог байсан юм. Бизнес эрхлэгчидтэй танилцаад туслаад хөгжих гэхээр тэдний байгуулсан клуб, холбоодын шалгуур хэтэрхий өндөр, бусад сан хөтөлбөрүүдэд оролцоод явах гэхээр санхүүгийн боломж хэцүү, ажлын байран дээрээ амжилттай суралцаад явах гэхээр аль ч байгууллага ялгаагүй бүх хүн урдаа хийх ажилтай, өөрсдөө л бие дааж сурах хэрэгтэй болно, гэтэл уг байгууллага хүнийг хөгжүүлэх бодлогоос илүүтэй ажилуулах, баялаг бүтээлгэх л сонирхол нь илүү давамгай байдаг гэхчилэн олон асуудал бий.
Гэтэл үндэсний хэмжээнд ингэтлээ хөгжиж чадсан, ажиллагсадаа өөриймсөг үзлээр хөгжүүлж чадсан тийм байгууллага байдаг гэдгийг ойлгосон тэр ойлголтондоо энэ нийтлэлийг уншаад бүр их итгэлттэй боллоо. Залуусыг ажлын туршлагатай, ажиллаж буй байгууллагадаа зохицон ажиллах чадвартай, өөртөө итгэлтэй, мэргэжилдээ ахиж дэвших боломж хүн бүрт нээлттэй байдаг гэдгийг дахин дахин хэлж байхшиг санагдсан юм.
Л.Гантөмөр захирал, ярилцлагыг энд дарж үзнэ үү.
0 сэтгэгдэл