Justice
Justice
5:06 PM
Шударга Ёс гэж яг юу бэ? Хаана тэр зүйл байдаг вэ? Энэ талаар нэгэн бодол тээж явдаг тухайгаа хуваалцах гэсэн юм. Мэдээж би ч гэсэн бие хүн учраас хүн бүрийн бодолтой миний бодол нийцэх шаардлага байхгүй гэж бодож байна.
Миний бодлоор "Шударга ёс" гэдэг нь өөрөө аливаа харилцаа, үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашиг тэнцүү хэмжээгээр хангагдаж, үр нөлөө нь шууд болон дам аль ч байдлаар хамаагүй нийгэмд сайн нөлөө, уур амьсгалыг бүрдүүлж байх ёстой.
Бизнесийн ч, шийтгэл сахилгын ч, хүн хоорондын ч бай аль ч нь ялгаагүй эцэстээ шударга байж чадаж гэмээнэ тэр л жинхэнэ 50:50 дүрэм болох хэмээн бодож энэ бүлгийг шинээр нээн анхны бичлэгээ бичиж байна.
Бидний өдөр тутмын амьдралд хамааралтай бүхий л зүйл хүн хоорондын харилцаа байдаг учир "Шударга байдал буюу Шударга ёс" гэдэг нь хүн бүрийн бодол санаанд, үйл ажиллагааны бодит илэрхийлэлд, бодол санааны эхэнд байдаг. Харин түүнийгээ хэрэглэх үү, аль эсвэл ард нь нуугдсан хувиа хичээсэн бодолд дарагдах уу гэдэг тэр бие хүн таны л СОНГОЛТ.
Шударга Ёс үүрд мандан бадраг!!!!!
0 сэтгэгдэл