Зугаа цэнгэл эсвэл Сэтгэл санааны амралт

"Entertainment" буюу "Зугаа цэнгэл" гэж энэ үг хэн сонсож байгаагаасаа хамаараад хүн бүрт ялгаатай ойлголт өгдөг биз. М...

"Entertainment" буюу "Зугаа цэнгэл" гэж энэ үг хэн сонсож байгаагаасаа хамаараад хүн бүрт ялгаатай ойлголт өгдөг биз. Миний л хувьд "Ажил-Амьдрал-Зугаа цэнгэл" гэдэг эдгээр зүйлс Амжилт гэдэг үгийн үндэс гэж ойлгодог. 
Яагаад? 
Залуу хүний хувьд хэт нэг өнцөгөөс зарим зүйлсийг харах тохиолдол байдаг ч гэсэн "Зугаа цэнгэл" гэдэг үг бол "Шоудах" гэдэг үгтэй тэнцэх үг биш, харин ч бүр дотороо агуулах тэр үг. 
Толгойгоо сэргээх гэж дуртай киногоо үзэх, оюунаа цэнэглэх гэж дуртай номоо ухаангүй унших, Хамтран ажиллагсадынхаа хөгжилд зориулаад өөрийнхөө амралтын цагаа мартан байж ганц нэг зүйл бүтээх, гэр бүлийнхэнийхээ халуун дулаан уур амьсгалд зориулаад тэднийгээ хөгжөөх, хайртай хүнтэйгээ хамт бие биендээ эрхлэх, туних, баярлах, найз нөхөдтэйгээ уулзаад ганц нэг удаа гадуур гарах энэ бүгд зугаа цэнгэл буюу миний орчуулснаар "Сэтгэл санааны амралт" гэдэг л тэр л зүйл.
Сэтгэл санааны амралтыг эдэлснээрээ дараа дараагын ажил бүтээлээ илүү эрч хүчтэйгээр хийж бүтээх сэдэл төрж, тэр хэрээрээ Амжилт өөд зогсолтгүй ТЭМҮҮЛЭХ эрч хүчийг олж авсаар...

You Might Also Like

0 сэтгэгдэл