Entertainment
PDevelopment
Маш их баяртай байна
10:37 AM
Би маш их баяртай байна....
1. Өнгөрсөн жил ажиллаж байсан Орон сууцны хороолол байгуулах төсөл амжилттай болж, ТЭЗҮ амжилттай хийгдсэн, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн, ирэх хавар барилга угсралтын ажил хийгдэж эхлэхээр боллоо. Бүхэл бүтэн 10 жилийг дамжин хийгдэх энэ том бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж дууссанаар Улаанбаатар хотын хэмжээнд тулгарч байгаа энэ том асуудлуудыг цогцоор нь шийдэх, ЭСГИЙ ГЭРТ хот биш, Өндөр Цамхагт хот болох мөч ирлээ.
2. 2 жилийн өмнөөс ажиллаж байсан агаарын тээврийн компани байгуулах ажил бодит биелэлээ олж байгааг хараад баярласан сэтгэл. Үйл ажиллагаагаа эхлэх өдөр нь ч гэсэн миний төрсөн өдөр :-), бүтээсэн, тусалсан, хийсэн ажлынхаа бодит зүйлсийг хараад баярлахгүй хэн байх билээ? Онгоц харах бүрт баярласан нүдээр хардаг болсон энэ ажил маань намайг ч энэ чиглэлд эрчимтэй татаж байгаа юм.
3. Бидний ажлын цагаасаа хагаслан байж хийдэг нийгэмд ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ-д чиглэсэн шударга үйлсийн аян амжилттай болж, энэ жил ямар ч албан байгууллагаас дутахааргүй 22 оюутанд сургалтын төлбөр гардуулах болсон явдал. 22 оюутан, тэдний ар гэр ямар их баярлаж байгаа бол, Тэтгэлэг авах ямар сайхан байдаг гэдгийг мэдэх хүний хувьд үнэхээр л өөрөө тэтгэлэг өгч байгаа юмшиг л баярласан гэж, сайхан байна оо.
4. Өөрийгөө өөрөөсөө олж харах шиг, надруу харах бүртээ инээж хардаг, цаг мөч бүрт миний бодолд үргэлж цуг байдаг, хамтдаа улам л их цаг хугацааг өнгөрөөмөөр санагддаг, нэрийг нь сонсоход л надад инээд төрдөг, баярладаг, миний гэсэн бүх дурсамж түүнтэй минь хамт байх тийм сайхан хүн миний найз охин. Чамтайгаа хамт бүх сайхан бүхнийг хамтдаа бүтээж, бас өөрийн гэсэн бүхнээ чамдаа зориулна аа :-)
2 сэтгэгдэл
Zik iim shn blogtoi bjij heldgye ain.
ReplyDeleteChamaig iim blogtoi blj hsn byteesneeree baharhaj bgad bayartai bna
Nice nice. goy blog bn shu. zaluu humuusd uram zorig uguhuur sanagdlaa. Amjilt!!!
ReplyDelete