Entertainment
PDevelopment
Гэнэт төрсөн бодол....
6:25 PM
Ажил тарах цаг болсон байна, ажилдаа болоод цагаа ч анзааралгүй суусаар нэг л мэдэхэд орой болчихсон байсаар нэлээд хугацааг өнгөөрөөжээ. Ажлаа хийгээд сууж байхад нэгэн бодол төрснөө хуваалцмаар санагдсан юм. Юу вэ гэвэл, ....
Хүмүүс яагаад юм болгоныг мөнгөөр хардаг болоод байгаа юм бол, эсвэл өөртөө ашигтай байлгах бодол санаатай байдаг юм бол гэсэн бодол...
Хүмүүс яагаад юм болгоныг мөнгөөр хардаг болоод байгаа юм бол, эсвэл өөртөө ашигтай байлгах бодол санаатай байдаг юм бол гэсэн бодол...
Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон юм, орой ажлаа тараад харих гэж байдал таньдаг ах ярьж байна. Нэлээд том барилга, хөрөнгө оруулалтын бизнес эрхлээд завгүй л байдаг, бас их хүндэлдэг ах. Ажлынхаа хажуугаар тэр ахдаа туслаад, өөрөө ч бас дуртай зүйлээ хийгээд байх цаг өөртөө гаргаад явах гэсэн бодлоор уулзахаар болоод ажил дээр нь яваад очлоо. Ах намайг өөр нэг захиралдаа танилцуулаад, манайд туслах юм гээд ярьлаа.
Харин дараа нь тэр захирал нь, за тэгээд хаана ажилладаг, ямар ажил хийдэг энэ тэр гээл баахан юм асуугаад, ярьж эхэллээ. Тэгснээ тэгээд манайд шууд ажиллах уу, тэр М-Си-Эс-р яадын, энэ тэр гэнэ. Үгүй гэсэн чинь, Чи тэгээд ажлаа голоод л энд явж байгаан бишүү, чи ер нь юу чаддын энэ тэр гээд олон юм ярьж эхэлдэгийн. Яахав би ч юу хэлэхэв энэ тэр гээл, зүгээр дуртай зүйлээ хийгээд туслах гэсэн юм, өөр санаа байхгүй энэ тэр гээд учирлаад бас хэллээ. Тэгтэл шууд л цалин мөнгө яриад, нэг л нэг тийм худалдаад авчих гэсэн янзтай юм яриад байгаамдаа. Ямар их дургүй хүрэв ээ.... уг нь би цалин энэ тэр авна гэж хэлээгүй, намайг ямар нэгэн байдлаар дэмж гэж хэлээгүй, зөвхөн би өөрөө танай энэ салбарт дуртай, сонирхолтой юмаа, таньд туслаад хийх юм байвал хийж өгье л гэж хэлсэн...
Ёоо тэр оройноос хойш нэг л нэг сэтгэл санаа тогтворгүй, хамаг бодож санаж явсан бодлыг минь устгаад хаячих шиг л болоод явчихсан, бухимдаад л бухимдаад л...
Харахад уг нь их сайхан боловсролтой гэмээр ах, даанч тийм сонин бодолтой...
Миний эцэст нь дүгнэж ойлгосон бодол,
1. Хэн нэгнийг ашиглаад өөртөө хэрэгтэй зүйл олж авч чадаж л байвал бусад хүмүүс, ялангуяа залуу ч бай, тэр том бодол, зорилгоо тээгээд явж байгаа хүний яах, унах, уруудах ерөөсөө хамаагүй гэсэн бодол зарим хүмүүст хэтэрхий их байгаан байна
Миний эцэст нь дүгнэж ойлгосон бодол,
1. Хэн нэгнийг ашиглаад өөртөө хэрэгтэй зүйл олж авч чадаж л байвал бусад хүмүүс, ялангуяа залуу ч бай, тэр том бодол, зорилгоо тээгээд явж байгаа хүний яах, унах, уруудах ерөөсөө хамаагүй гэсэн бодол зарим хүмүүст хэтэрхий их байгаан байна
2. Хүмүүс өөрөө миний үед байгаагүй юмшиг, өөрөө одоо байгаа шигээ боловсорчихсон байсан юмшиг, өөрийнхөө түвшинд ГААП татчихаад дараа нь тэгээд олон юм яриад байхын
3. Би болон тэр хүн 2 огт өөр санаа бодолтой учраас анхнаасаа эсвэл ингэж ойлголцоогүй...
1 сэтгэгдэл
Дээрээс нь бусдын хийж бүтээснийг үл ойшоож, үл хүндэлж байгаа нь М-Си-Эс Группыг үгүйсгэж байгаагаас харагдаж байна. Нөгөө талаар атаархсандаа ч тэгж хэлсэн байж магадгүй, хэхэ.
ReplyDeleteНаад хүний чинь хандлага ерөөсөө буруу байна аа. Ирээдүйд иймэрхүү хүмүүсээс зайтай байсан нь дээр гэдгийг Та мэдэж байгаа биз ээ.
Хандлага буруу бол бүх юм нь буруу гэсэн үг /миний бодлоор/.
Та бүү тоо, ухаан муутай, хүн муутай, хандлага буруу хүн юм даа гэж бодоод л өнгөр дөө. Ийм хүмүүст Таны мөрөөдлийг устгах эрх бүү өг.
Сэтгэгдлээ бичсэн: Таны дотны анд E :-)