MMC буюу Mongolian Mining corporation нэрээр ХонгКонг-н хөрөнгийн бирж дээр HKG:0975 дугаартай IPO хийсэн ER компаний талаар багахан хэмжээний мэдээлэл бэлтгэж орууллаа. Өмнөговь аймгийн нутагт орших Ухаа Худаг нэртэй 2960 га талбайтай, 499.9 сая тонн боломжит нөөцтэй хэмээн тогтоогтдсоноос 286 сая тонн нь олборлоход бэлэн батлагдсан нөөц байгаа юм. Компаний хөрөнгийн бүтэц нь дотоодын болон гадаадын олон хэсгээс бүрддэг.
Гадаад, дотоодын ямар ч сайтаар мэдээлэл үзэж байхад, улсын хэмжээнд өнөөг хүртэл шийдэж чадахгүй байсаар байгаа энэ газар нутагтаа барьж бүтээж буй дэд бүтцийн томоохон төслүүд, авто зам, цахилгаан станц, төмөр зам, нисэх буудал гэхчилэн бүхий л асуудлыг цогцоор нь шийдэж байгаа нь бахархууштай юм.
Гадаад, дотоодын ямар ч сайтаар мэдээлэл үзэж байхад, улсын хэмжээнд өнөөг хүртэл шийдэж чадахгүй байсаар байгаа энэ газар нутагтаа барьж бүтээж буй дэд бүтцийн томоохон төслүүд, авто зам, цахилгаан станц, төмөр зам, нисэх буудал гэхчилэн бүхий л асуудлыг цогцоор нь шийдэж байгаа нь бахархууштай юм.
Компани 2011 онд 7 сая тонн нүүрс экпортлохоор төлөвлөж байгаа бол 2013 оны эцэс гэхэд 14.7 тонн буюу хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлсэн байхаар төлөвлөж байна. JP Morgan хөрөнгө оруулалтын банкны хийсэн тооцооллоор цэвэр ашгийн түвшин 26% -с буурахгүй хэмээн мэдээлсэн байсан. Доор компанийн үнэлгээний урьдчилсан төсөөлөл (Discounted Cash flow Analysis) орууллаа.
Сая ам.доллар | 2011 он | 2012 он | 2013 он | 2014 он | 2015 он | 2016 он | 2017 он |
EBIT* (1-T) | 298 | 490 | 785 | 851 | 912 | 882 | 900 |
Элэгдлийн зардал | 37 | 51 | 54 | 55 | 58 | 56 | 57 |
CAPEX | (561) | (441) | (67) | (27) | (25) | (21) | (30) |
Чөлөөт мөнгөн урсгал | (227) | 101 | 771 | 880 | 945 | 916 | 927 |
EBIT-Хүү татварын өмнөх ашиг
CAPEX-Capital Expenditure /Хөрөнгийн зардал/
Компаний гол үйлчлүүлэгчид: Одоогийн байдлаар компани Хятадын хил дагуух үйлдвэрүүдэд гол нийлүүлэлтээ хийж байна. Ирэх жилүүдийн хувьд дараах үйлчлүүлэгчидтэй харилцахаар төлөвлөсөн байна.
Чиглэл | Харилцагчийн нэр | Гэрээт хугацаа | Бүтээгдэхүүний хэмжээ | Гэрээний төрөл |
Төмрийн үйлдвэрүүд | Baotou steel | 10 жил | 0.5-2.0 Mt | Дэлхийн зах зээлийн хамгийн бага үнээр |
Shougang | 5 жил | 0.5-2.0 Mt | Дэлхийн зах зээлийн хамгийн бага үнээр | |
Shagang | 10 жил | 0.6Mt | Дэлхийн зах зээлийн хамгийн бага үнээр | |
Химийн үйлдвэрүүд | Qinghua | 10 жил | 0.8-2.0 Mt | Дэлхийн зах зээлийн хамгийн бага үнээр |
China Gas | 1 жил | 0.2 Mt | Дэлхийн зах зээлийн хамгийн бага үнээр | |
Нүүрс худалдаалагч компаниуд | Winsway coke | 2 жил | 0.5-0.8 Mt | Дэлхийн зах зээлийн хамгийн бага үнээр |
Менежментийн бүтэц:
- Ж.Оджаргал /ТУЗ-н дарга/
- Г.Батцэнгэл /Ерөнхий захирал/
- Д.Бадамцэцэг /Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал /
- А.Ганхуяг /Санхүү эрхэлсэн захирал/
- Д.Энхтүвшин /Маркетинг эрхэлсэн захирал/
- Д.Баярбаясгалан /Уурхай хариуцсан дэд ерөнхийлэгч/
- Gary Ballantine /Ерөнхий геологич/
- Г.Бүлжинсүрэн /Аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлэгч/
- Л.Оюунбат /Тээвэр, логистик хариуцсан дэд ерөнхийлэгч/
- Ч.Даваахүү /Төслийн менежмент хариуцсан дэд ерөнхийлэгч/
- Г.Бат-Эрдэнэ /Санхүү хариуцсан дэд ерөнхийлэгч/
Компанийн 2011 оны 6 сарын хөрөнгө оруулагчдад зориулсан пресентаци доорх линкээр татаж авна уу. Мөн хувьцаа гаргахаар хийгдсэн Proposal-г надаас авч болно, том хэмжээтэй файл тул сайт дээр татаж авахаар оруулж чадсангүй, олон нийтэд нээлттэй мэдээлэл болно.
0 сэтгэгдэл