Аль нь чухал вэ?

7 сарын 1 гэсэн сүртэй, харамсалтай, хачирхалтай үйл явдлын учир шалтгааны бодит үр дүн өнөөдөр хамгийн энгийн нэг л дүр төрхөөр илэрхийл...

7 сарын 1 гэсэн сүртэй, харамсалтай, хачирхалтай үйл явдлын учир шалтгааны бодит үр дүн өнөөдөр хамгийн энгийн нэг л дүр төрхөөр илэрхийлэгдэж, мөнхүү хэмжигдэж байна. 
Тухайн үед болсон үйл явдлын зөв бурууг шүүж бичих, улс төрийн үйл ажиллагааг дүгнэх гэсэндээ энэ нийтлэлийг бичсэнгүй, зөвхөн нэг жишээгээр "ӨНӨӨДӨР БИДЭНД ЮУ ЧУХАЛ БАЙНА ВЭ?" гэдгийг л өөрийнхөө өнцөгөөс харж бичих гэсэн юм. 
Тухайн үйл явдлаар ямар их хэмжээний үнэлж барашгүй зүйлс золиослогдсоныг бүх хүн мэдэж байгаа. Гэвч өнөөдөр дээрх 2 зурагаас харахад ойлгомжтой байгаа болов уу. Удахгүй дахиад л гудамжны самбар, шон, орцны хаалгыг элдэв сурталчилгаа, сайхан амлалтаар дүүргэж, телевиз мэдээллийг хэрэгслийг үзэх сонсох юмгүй болтол нь хэн нэгнийг магтаж сайшаадаг СОНГУУЛЬ гэдэг ажил болох гэж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлаас ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН-г шинэчлээд барьчихсан мөртлөө СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ одоо болтол шатсан балгас хээвээрээ байх юм. Тухайн үеийн үйл явдал улс төрийн үйл ажиллагаанаас үүдэж гараад тус ордон шатсан боловч хомрогонд нь урлагын, соёлын олон бүтээл хамрагдаж шатсан. Эндээс л аль нь хүмүүст илүү чухал байгааг харж болох мэт...
Төв талбайн хажуугаар явах болгондоо энэ 2 барилгыг харьцуулж хардаг юм. Бүхэл бүтэн 4 жил өнгөрч байхад бодит үр дүн ийм л байна. Аль нь илүү чухал вэ? 

You Might Also Like

0 сэтгэгдэл